Өнөө цагийн нийтийн дуучдыг өнгөлж яваа МУСТА А.Түмэн-Өлзийг дуунд дуртай монголчууд андахгүй. Тэрээр “Баясгалантай дэлхий” “Хайрын тэнгэр диваажин” тоглолтуудаараа түмэн олноо уяраасан билээ.
Тэгвэл МУСТА дуучин А.Түмэн-Өлзий удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Хатан гоо ээжүүддээ” тоглолтоо зохион байгуулж байгаа бөгөөд тоглолт “Улаанбаатар” ресторанд 18:00 цагаас ганцхан удаа болох юм.
