Британийн Саффолк гүнлэгийн Филикстоу хотод 82 настай эмээ нитийн ариун цэврийн өрөөнд түгжигдээд дөрвөн хоног болж арай л эмгэнэлтэйгээр өтгсөөгүй байна.
Ангилал: Нийгэм
Холливуудын алдартай жүжигчид, шүтэн бишрэгчидтэйгаа гэрлэсэн тохиолдлууд цөөнгүй байдаг. Олны танил хүн гэхээрээ л яагаад заавал хэн нэгэн алдартай хүнтэй гэрлэх ёстой гэж? Ингээд энгийн амьдралаас урган гарсан гайхалтай хайрын романсуудыг хамтдаа сонирхоё.
“Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил”, “Сүүлчийн шөнө”, “Ромьео Жулет” зэрэг олон уран бүтээлийн дүрийг амилуулсан жүжигчин О.Дөлгөөнийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Олон эрчүүдийн хайрыг булаасан эмэгтэй заяаны ханиараа М.Очироо гэх залууг сонгож хосууд өнгөрсөн онд хүүтэй болж О.Ивээлт-Од гэх содон нэрийг хайрласан билээ.
Их Британийн эрдэмтэд хүмүүний бие махбодод нас ахих тусам явагддаг өөрчлөлтүүдтэй тэмцэх чадвартай шоколадыг бүтээсэн аж. Энэ амттаныг бүтээхэд 10 орчим жил шаардагдсан гэнэ. Залуужуулах үйлчилгээтэй энэ гайхалтай шоколад Esthechoc гэдэг нэртэй юм. Үйлдвэрлэгч компани болох Lycotec энэ бүтээгдэхүүн нь хөгшрөлтийн үйл явцыг сааруулдаг аливаа эм, бэлдмэлийг орлох чадвартай хэмээн мэдээлэв.
Ертөнцийн миссийн тэмцээнд түрүүлсэн хэмээн зарлуулан түрүүлсэн ч хэдхэн хормын дотор титмээ буцаан алдсаныхаа дараа Коломби улсын мисс Адриана Гутиэрэзи тэмцээний хувцас солих өрөөндөө их хэмжээний эм уун амиа хорлосон байдалтай олдсон бөгөөд цагдаагийнхан цогцосыг авч явжээ.
Хөтлөгч Стив Харвигийн алдаанаас болж хайран сайхан эмэгтэй амиа алдлаа. Энэ явдалд миссийн гэр бүлийнхэн хөтлөгч болон тэмцээний зохион байгуулагчдыг буруутган шүүхэд өгчээ хэмээн Super 7 News вэбсайт бичсэн бол
Ардын урлагаараа дамжуулан Монгол эх орныхоо нэрийг Ази тивд төдийгүй дэлхий даяар цуурайтуулан яваа “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид Сингапур, Жакарта, Канберра, Ханой, Вьентьян болон Сидней хотод бүрэн хэмжээний тоглолтоо тавьж тэнд оршин суугаа монголчууддаа болон олон мянган гадаадын үзэгчдэд монгол үндэсний урлагаа гайхуулаад авсан билээ.
Монголд бүжгийн урлагийг хөгжүүлж эх орныхоо нэрийг дэлхийд гаргахаар зорин яваа цөөн тооны чадварлаг хамтлагийн нэг бол “Moon dance” хамтлаг билээ. Хамтлагийн залуус эх орныхоо нэрийг гарган олон ч тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан юм.
Монгол улсын Шинжлэх ухааны Академиас 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласны дагуу манай эрдэмтэн, судлаачид хүүхэд залуучуудад тусгайлан зориулж “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж хэвлүүллээ. Цуврал бүтээл 10 мянган хувь хэвлэгдсэн бөгөөд бүгд хүүхэд залуусын гарт очих юм. Эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 214 сургуульд бэлэглэхээр болжээ.
Өнгөрөгч долоо хоногт Монголын програм хангамж үйлдвэрлэгдчдийн холбоо/МОСА/ Монголын програм хангамжийн салбарын шинэ жилийг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Энэ шинэ жилийн баярт тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдалага, төлөөллүүд, CIO club, програм хангамжийн салбарт ажиллагсад зэрэг олон олон зочид ирсний дотор салбарын удирдлагууд болох УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, МТШХХГ-ийн дарга Ц.Жадамба, Харилцаа холооны зохицуулах хорооны дарга Балгансүрэн нар байсан юм.
Реалити шоуны од Ким Кардашиан өөрийн гэсэн апптай болж, “App store”-д байршуулжээ. “Kimoji” аппд Ким Кардашианы нүүр, өгзөг, хөх, биеийн галбир зэрэг 250 төрлийн зураг, үсэг байх бөгөөд гар утсаараа мессеж бичих үед болон фэйсбүүк мессенжер зэрэгт хэрэглэж болох гэнэ. Реалити шоуны од бүсгүйн энэхүү аппыг хүссэн хүн бүр татаж авах боломжтой бөгөөд энэ апп АНУ-д хамгийн эрэлттэй аппаар хэдийнээ нэрлэгдээд эхэлжээ.
