Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин PSY яллагдагчаар татагджээ
Оддын амьдрал

Дуучин PSY яллагдагчаар татагджээ

Урлаг Урлаг02/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гиннессийн хэд хэдэн дээд амжилт тогтоосон дуучин PSY гуравдагч этгээдээр дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хүлээн авсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй бөгөөд түүний хэргийг энэ сарын 1-ний өдөр Сөүл хотын Баруун дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

MBC-ийн мэдээлснээр их сургуулийн эмнэлгийн профессор, PSY болон түүний менежер зэрэг дөрвөн хүнийг Эмнэлгийн үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн хэргээр шалгаж байгаа аж. Тус улсын Эрүүл мэндийн тухай хуульд донтуулах, хамаарал үүсгэх эрсдэлтэй сэтгэцэд нөлөөт эмийг заавал эмчтэй биечлэн уулзаж, жороор авах ёстой байдаг. Гэсэн ч PSY нь 2022 оноос хойш сэтгэцэд нөлөөт эмийг менежер болон бусад гуравдагч этгээдээр дамжуулан авсан хэрэгт буруутгагдаад байна.

Тэрээр нойргүйдэл, сэтгэл түгшилт, депрессийн үед уудаг Xanaх, Stilnox зэрэг сэтгэцэд нөлөөт эмүүдийг хэрэглэдэг байсан ба түүний харьяа “P Nation” агентлагийн зүгээс “Нойрсуулах эмийг өөр хүнээр дамжуулж авхуулсан нь бидний хайхрамжгүй байдал, томоохон алдаа байлаа. Бид уг эмийг бусдын нэрийг ашиглан аваагүй. PSY нойрны архаг өөрчлөлттэй тул эмчийн заавраар дээрх эмүүдийг хэрэглэдэг байсан бөгөөд зөвхөн цар тахлын үеэр зайнаас тусламж үзүүлэх горимыг цах тахал дууссаны дараа ч үргэлжүүлсэн нь алдаа боллоо” хэмээх тайлбар өгчээ.

Цагдаагийн байгууллагаас “P Nation” агентлагийн оффис болон PSY-ийн гар утсанд нэгжлэг хийж, хэргийг прокурорт шилжүүлжээ. Уг хэрэгт нийт 5-6 хүнийг хамааруулан шалгаж байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Шон “Дидди” Комбсыг өөр хорих ангид шилжүүлжээ

21/10/2026
Оддын амьдрал Урлаг

Болливудын жүжигчин Тайгер Шрофф буут халдлагаас эсэн мэнд үлджээ

21/10/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Сү Хёны тал “HoverLab” YouTube сувгийг хаалгах хүсэлт гаргажээ

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.