Ангилал: Нийгэм

Мисс, мистер, тамирчин, жүжигчин, бүжигчин, дуучин , загвар өмсөгч гээд олны танилуудыг нэг дор цуглуулж сүрийг үзүүлсэн “Сastle” клуб нээлтээ хийлээ. Үүднээс нь эхлээд орчин, зохион байгуулалтыг нь харахад үнэхээр хүч, хөрөнгө хаясан нь илт байсан. Германы “MADRIX”-ийн гэрэл, Америкийн “CAF”-ын хөгжим зэрэг дэлхийн алдартай брендүүдийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг клуб нээлтэндээ зориулан “Мартагдашгүй” тоглолтыг худалдаж авч үйлчлүүлэгчиддээ бэлэг болгосон нь үүний нэг жишээ гэж хэлж болохоор байна лээ.

Монголын рок попын томоохон долоон хамтлагийн “Мартагдашгүй” тоглолт өчигдөр “Castle” клубт нижгэр болж өнгөрлөө.

“Castle” клубт уригдан ирсэн хүмүүс эртний цамхагт морилж байгаа юм шиг орчныг бүрдүүлсэн байлаа. Түүнчлэн үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс монитор байрлуулжээ. Хоёр давхар тус клуб нь хөгжим техникээ CAF брэнд гэрэл байрлуулсан нь Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа юм. Энэ ч үүднээс “Мартагдашгүй” тоглолтын үеэр гэрлийн гайхамшгийг мэдрүүлж чадсан. Тоглолтын салхийг “Сүнс” хамтлаг салхилуулж, “Хар сарнай” хамтлаг доргиолоо. “Хар сарнай” хамтлагийн Амараа үзэгч олонтойгоо бүжиглэж, хамт дуулсан нь хурсан олны сэтгэлийг хөөргөж чадсан.

Холливуудын алдартай жүжигчид, шүтэн бишрэгчидтэйгаа гэрлэсэн тохиолдлууд цөөнгүй байдаг. Олны танил хүн гэхээрээ л яагаад заавал хэн нэгэн алдартай хүнтэй гэрлэх ёстой гэж? Ингээд энгийн амьдралаас урган гарсан гайхалтай хайрын романсуудыг хамтдаа сонирхоё.

“Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил”, “Сүүлчийн шөнө”, “Ромьео Жулет” зэрэг олон уран бүтээлийн дүрийг амилуулсан жүжигчин О.Дөлгөөнийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Олон эрчүүдийн хайрыг булаасан эмэгтэй заяаны ханиараа М.Очироо гэх залууг сонгож хосууд өнгөрсөн онд хүүтэй болж О.Ивээлт-Од гэх содон нэрийг хайрласан билээ.

Их Британийн эрдэмтэд хүмүүний бие махбодод нас ахих тусам явагддаг өөрчлөлтүүдтэй тэмцэх чадвартай шоколадыг бүтээсэн аж. Энэ амттаныг бүтээхэд 10 орчим жил шаардагдсан гэнэ. Залуужуулах үйлчилгээтэй энэ гайхалтай шоколад Esthechoc гэдэг нэртэй юм. Үйлдвэрлэгч компани болох Lycotec энэ бүтээгдэхүүн нь хөгшрөлтийн үйл явцыг сааруулдаг аливаа эм, бэлдмэлийг орлох чадвартай хэмээн мэдээлэв.

Ертөнцийн миссийн тэмцээнд түрүүлсэн хэмээн зарлуулан түрүүлсэн ч хэдхэн хормын дотор титмээ буцаан алдсаныхаа дараа Коломби улсын мисс Адриана Гутиэрэзи тэмцээний хувцас солих өрөөндөө их хэмжээний эм уун амиа хорлосон байдалтай олдсон бөгөөд цагдаагийнхан цогцосыг авч явжээ.

Хөтлөгч Стив Харвигийн алдаанаас болж хайран сайхан эмэгтэй амиа алдлаа. Энэ явдалд миссийн гэр бүлийнхэн хөтлөгч болон тэмцээний зохион байгуулагчдыг буруутган шүүхэд өгчээ хэмээн Super 7 News вэбсайт бичсэн бол

Ардын урлагаараа дамжуулан Монгол эх орныхоо нэрийг Ази тивд төдийгүй дэлхий даяар цуурайтуулан яваа “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид Сингапур, Жакарта, Канберра, Ханой, Вьентьян болон Сидней хотод бүрэн хэмжээний тоглолтоо тавьж тэнд оршин суугаа монголчууддаа болон олон мянган гадаадын үзэгчдэд монгол үндэсний урлагаа гайхуулаад авсан билээ.

Монголд бүжгийн урлагийг хөгжүүлж эх орныхоо нэрийг дэлхийд гаргахаар зорин яваа цөөн тооны чадварлаг хамтлагийн нэг бол “Moon dance” хамтлаг билээ. Хамтлагийн залуус эх орныхоо нэрийг гарган олон ч тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан юм.

Монгол улсын Шинжлэх ухааны Академиас 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласны дагуу манай эрдэмтэн, судлаачид хүүхэд залуучуудад тусгайлан зориулж “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж хэвлүүллээ. Цуврал бүтээл 10 мянган хувь хэвлэгдсэн бөгөөд бүгд хүүхэд залуусын гарт очих юм. Эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 214 сургуульд бэлэглэхээр болжээ.