ҮДБЭЧ-ын уран бүтээлчид энэ сард та бүхэнд шилдэг уран бүтээлүүдээ толилуулж байна. 11 сарын 22-ны өдөр “Монгол их хатад” бүжгэн туульс, 11 сарын 25-нд “Оройн дээд” дуулалт жүжиг, 11 сарын 28-ны өдөр “Монголын их нүүдэл” концертыг тоглох нь ээ. Урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.
Ангилал: Нийгэм
ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Намхайн Буянбаатарын уран бvтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 21-ны өдөр “Соёлын төв өргөө”-нөө хийхээр болжээ. Тус тоглолтонд хүрэлцэн ирснээр Үндэсний Хөгжмийн Их Найрал, ҮДБЭЧ, ДБЭТ-ийн уран бүтээлчид, Ардын болон Гавьяат цолтнууд, Рок попын оддын хуран чуулахыг нэг дор үзэх нь ээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 13-нд буюу баасан гаригт нээлтээ хийнэ. Болох газар нь Улаанбаатар дахь Уран зургийн галлерей. Нээх үе нь 11.40 цаг. Дээрх үзэсгэлэнг “Бичиг соёл” монгол уран бичлэгийн холбооныхон Нийслэлийн Боловсролын газрынхантай хамтран зохион байгуулж буй юм. Энэ удаагийн үзэсгэлэнд нийслэл, орон нутгийн 60 багш бүтээлээ бэлдэж оролцож байгаагаараа онцлогтой.
Монгол поп опера “Увертюра” хамтлагийн залуучууд тун удахгүй үзэгч,сонсогч фенүүддээ ээлжит бэлгээ задлахад бэлэн болжээ. Тэд анх хамтлаг байгуулахдаа маш олон зүйлүүдийг төлөвлөж тэрнийхээ дагуу уран бүтээлээ туурьвасаар ирсэн бөгөөд 2012 онд “Удиртгал” нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд “Төгсгөлгүй эхлэл” тоглолтыг 100% амьд оркестртой, 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд 5-н жилийн ойн тоглолтоо тоглосон гэх мэтчилэн олон зүйлүүдийг чамгүй хугацаанд амжуулжээ.
Монголын анхны велнесс төв “Соёл” үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээрээ эрүүл, аз жаргалтай Монгол хүний төлөө ажилладаг билээ. 11-р сарын 12-нд улс орон даяар амрана. Амарч байгаа нийслэлчүүддээ 11-р сарын 12,13-ны өдрүүдэд ТАХ-аа хямдруулж 30,000₮ болгож байгаа юм байна. Та бүхэн илүү сайхнаар гэр бүл, найз нөхөд, бизнесийн түншүүдтэйгээ алжаалаа тайлж, эрч хүчээ сэлбээрэй.
Түүхт ойгоо тэмдэглэж байгаа СУИС-ийн хамт олон, эрдэмтэн багш,ажилтан, ажилчид,оюутан залуус болон нийт төгсөгчдөд баярын мэнд хүргэе.
Эх орныхоо нэрийг дэлхий даяар дуурсгасан соёл, урлагийн алдартнуудыг төрүүлэн гаргадаг эрдмийн их уурхай-Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн 25, түүний бүрэлдэхүүнд багтдаг Дүрслэх дизайн урлагийн сургуулийн 70, Соёлын сургуулийн 50, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн 40 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхэн ойгоо угтсан урлаг соёл, эрдэм судлалын олон сайхан ажил зохиож байгаагаас танилцуулъя.
Энэ жилийн Өмнөд Африкийн авьяастныг тодруулах шоу нэвтрүүлэгт гурван настай DJ хүү Arch Junior (Арч Жүниор) түрүүлжээ.
Хүү энэ амжилтаараа улс үндэстэн бүрийн Авьяастныг шалгаруулдаг уралдааны түүхэнд хамгийн залуу ялагчаар тодорч байна.
Монгол Улсад үндэсний кино урлаг үүсч, хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан “Монгол Хүү” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-нд боллоо Монголын кино урлагийн үүсэл хөгжлийг тодорхойлох, Монголд кино урлаг нэвтэрсэн түүхэн он цагийн улбааг судлах, мэргэжлийн уран бүтээлч судлаачдын судалгаа, шинжилгээгээр дамжуулан киноны ач холбогдлыг таниулах, оюутан залууст сурталчлах зорилгоор уг хурлыг зохион байгуулж байгаа аж.
Энэ нь Монголын кино сэдэвт анхны эрдэм шинжилгээний бага хурал бөгөөд дараах илтгэлүүдийг хурлын үеэр тавьлаа Үүнд,
Дээд зэргийн чанар бүхий титанаар хийгдсэн уг үзгэнд дэлхийн цагийн бүсүүдийн хуанлийг суулгасан нь аялаж буй газрынхаа цагийг тодорхойлох боломжтой болгосон.
“Хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиуны “Халиуны ертөнц”тоглолт энэ баасан, бямба гарагт /11-13,14/ “UB PALACE” концертын их танхимдэхлэх гэж байна. Энэхүү тоглолт нь хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн 23 жилийн түүхэнд хийгдэж буй анхны тоглолт гэдгээрээ онцлогтой.
