Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдлаа. Нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг өнөөгийн залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой энэхүү наадмын хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолт, эрдэм шинжилгээний хурал, уран уншлагын тэмцээн, яруу найргийн наадмыг Улаанбаатар хот болон төрсөн нутаг Сүхбаатар аймагт зохион байгуулж байсан билээ. Наадмын таван жилийн ойтой холбогдуулан найргийн ертөнцөд авъяас чадвараа сорьсоор ирсэн үе үеийн уран бүтээлчид, сонирхон дурлагч хүн бүрт зориулан утга зохиолын үдэш, яруу найргийн наадам арваннэгдүгээр сарын 07-ны өдөр зохин байгуулагдлаа.
Ангилал: Нийгэм
Өнөөгийн бид хөгжмийн бүхий л урсгал жанрыг тийм ийм гэж ялгалгүй сонсч тэр болгоныг өөр өөрсдийн гэсэн утга яруу, уянга төгөлдөр цаанаа нэгэн зүйлийг илэрхийлдэггэж итгэдэг. Гэсэн ч хөгжмийн энэ олон урсгал дундаас “Дуучид, хөгжимчдийн бидний хэлдэгээр жинхэнэ “амьдаар” чадвараа харуулдаг хөгжмийн урсгал аль нь вэ?” гэж асуувал би эргэлзэх зүйлгүй “Жазз хөгжим” гэж бардамхан хариулна.
Өмнөд Солонгосын жүжигчин И Да Хи 1984 оны 4-р сарын 19-нд төрсөн. 2001 оноос хойш кино урлагийн салбарт амжилттай яваа тэрээр бусад жүжигчдээсээ англи, хятад хэлээр цэвэр ярьдагаараа ялгардаг байна.
1990-ээд он хувцас загварын түүхэнд цоо шинэ хуудас нээгдэж, өдгөө ч алдар нэр гоо үзэсгэлэн нь шинэ залуу моделиудад үлгэр дуурайлал болсоор байгаа олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд загварын ертөнцөд хүч түрэн гарч ирсэн билээ.
МУСТА Д.Амарсайхан, Ж.Солонго нар энэ сарын 19-ны өдөр “Хосоор жаргалтай” уран бүтээлийн тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нөө ганцхан удаа тоглохоор болжээ.
Тоглолтонд: МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ Ц.Чулуунцэцэг, МУСТА Ц.Отгонцэцэг, МУСТА Ц.Туяацэцэг, МУСТА Э.Төрмандах, дуучин О.Гансувд, “Parody” хамтлаг, “Жонон” хамтлаг, ХЦДБЧ-ын бүжигчид оролцож нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх нь ээ.
Сурагчдын амралтанд зориулсан “Шидэт Бонго, Гайхамшигт Цирк” тоглолт 11-р сарын 5, 6, 7, 8-ны өдрүүдийн 15:00 цагаас нийт 4 удаа Монголын Үндэсний Циркт тоглогдох гэж байна.
Хөөрхөн төрх, авъяаслаг жүжиглэлтээр нь бид мисс жүжигчин П.Шүүдэрцэцэгийг таних болсон. Тэрээр “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “Ану хатан”, “Анирлагч”, Саятан болгох дамжаа”, “Бид гурвын болзоо” зэрэг кинонуудын гол ба туслах дүрүүдийг чадварлагаар бүтээсэн билээ.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо хамтран мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааныг энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан. Тус уралдаан нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн бодит дүр төрхийг гэрэл зурганд буулгаж, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
В.А.Моцартын бүтээлүүдийн дууны хэлбэл¬зэл нь хүчилтөрөгчийг нэмэгдүүлснээр бохир цэвэрлэгч бичил биетүүдийг идэвхжүүлдэг болохыг туршилтаар баталлаа гэж Австрийн хог хаягдал боловсруулах нэгэн үйлдвэрийн хамт олон мэдээлэв. Германы Треунбритзэн хотын бохир цэвэрлэх үйлдвэрт хоёр сарын турш Моцартын бүтээлийг ашиглан эл мэдээллийг туршиж, мөн баталсан байна. Дэлхийн сонгодог зохиолууд хэчнээн гай¬халтай болох тухай өмнө нь олон туршилт хийж байсныг уншигч та санаж буй за. Усны бүтцийг өөрчилж, “уурлуулж”, “инээлгэж” чадсан хөгжмийн увдис энэ удаа угааж, цэвэрлээд ч арилахгүй нянгийн бүтцэд нөлөөлдөг болох нь батлагдлаа. “Одоо хөгжим сонсоод л эрчим хүч, мөнгө хэмнэх боломжтой болсон” гэж тус үйлдвэрийнхэн ярьсан байна.
Кино сонирхогчдыг шуугиулсан “Моцартын эгч” кино гарсан батийм алдарттай болоогүй ч жинхэнэ урлагийн бүтээл, сэдэв нь маш сонин байсан гэнэ. В. А. Моцарт маш авьяаслаг эгчтэй байсан. Аав нь 16-тай эгчийнх нь зохиосон симфонийг 6 настай Вольфгангийнх гээд анх алдарт гаргачихсан. Дараа нь охиноо сүмд суулгахаар явуулсан тухай энэ кинонд гардаг гэж байгаа юм. Агуу хүмүүсийн цаана аймшигт нууц байх тохиолдол олон байх юм даа. Ингэж дүүгийн алдар цуугийн төлөө эгчийнх нь амьдрал золиос болсон тухай бүдэг бадаг баримт байдаг бололтой.
МУГЖ Дуучин Т.Ариунаа нүүр номын хуудсаараа дамжуулан фээсбүүкийн найзууддаа зөвлөгөө өгчээ. Тэрбээр “Зөв дадал хуримтлуулах нь оюун санааны болон биеийн сахилга батыг бий болгон төлөвшүүлдэг. Шинэ сарын шинэ долоон хоногийн мэндийг та бүхэндээ хүргэе ээ. Багшаасаа мэдэж авсан дараах зүйлсийг нүүр номынхоо найзуудтайгаа хуваалцъя” хэмээн
1. Хүлцэнгүй номхон байснаар үйлийн үрийн бузар арилдаг.
2. Сайн сайхан зүйлд дагаж баяссанаар атаархлын бузар арилдаг.
