Ангилал: Нийгэм

Монголын Сайтын Холбооноос санаачлан зохион байгуулж байгаа Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулган амжилттай үргэлжилж байна. Тус чуулганд 15 аймгийн төрийн захиргааны болон хувийн хэвшлийн сайтуудын 50 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа ажээ. Ингээд та бүхэндээ чуулганы фото мэдээллээс хүргэе

“Хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиуны “Халиуны ертөнц” тоглолт “UB PALACE”-ын концертын их танхимд болж үзэгчдийг ёстой л нэг доргиогоод авлаа. Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ С.Ононбат, “On’n off” продакшн ажиллаж, тайзны тавилт, найруулга, зохион байгуулалт гээд бүх зүйл нь шинэлэг байж чадлаа.

Египетийн цац суваргын дороос эрдэмтэд ер бусын, дуулиан тарих зүйл өөр ертөнц рүү нэвтрэх хаалга болсон байна. Энэ бол эртний соёл иргэншлийн төрхийг харуулах ховор олдвор хэмээн эрдэмтэд үзэж байна. Энэ бол ямар нэгэн төхөөрөг, механизм биш зэргэлдээ ертөнц рүү нэвтрэх хар нүх гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна.
Улмаар 2016 оны намраас Египетэд цац суваргы судлах япон, америк, европын орнуудын эрдэмтдээс бүрдсэн шинжлэх ухааны томоохон төсөл оруулахаар болжээ. Энэ төслийн хүрээнд цац суваргын дор байгаа тэр байрыг хиймэл дагуул, сансрын гэрлийн тусламжтайгаар нарийвчлан судлах гэнэ.

Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын шилдгүүд өнөөдөр нийслэлийн Соёлын төв өргөөнд Гала тоглолт хийлээ. Энэ жилийн найрал дууны уралдаант наадамд Сонгинохайрхан дүүргийн 107, сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн найрал дууны хамтлагууд тусгай байр эзэлсэн бол III байранд Баянгол дүүргийн 28-р сургууль, II байранд Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан байна. Харин тэргүүн байранд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг шалгарчээ. Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг энэхүү наадмын шилдгүүдэд нийслэлийн удирдалгууд баяр хүргэж, шагналыг нь гардуулж өглөө.

Уран бүтээлч О.Үржинхандын “Эрэлчин” бие даасан үзэсгэлэн энэ сарын 12-ноос арван хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 976 Art Gallery-д тавигдаж байна.
Ононгийн Үржинхандын бүтээлүүдийн сэдэл нь өнгөрсөн 20 жилийн улс төр, нийгэм, соёлын үндсэн өөрчлөлтүүдтэй холбоотой.
Уламжлалт монгол зургийн нөлөө бүхий түүний бүтээлүүдэд өнөөгийн монгол эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлүүдийн сэдвийг ихэвчлэн хөнджээ.
976 Аrt Gallery Туушин зочид буудлын нэгдүгээр давхарт байрладаг.

Жастин Бибер өөрийн дурлалт бүсгүй асан Селена Гомест одоог хүртэл хайртай гэж чалчиж байх хооронд бүсгүй өнгөрснөө мартахыг хичээж, амьдралд нь шинэ бүлэг эхэлсэн гэдгийг нотлон харуулахаар шийджээ. Хэд хоногийн өмнө 23 настай дуучин бүсгүй шинэ найз залуутайгаа хамт явж харагдсан аж.

Нэгэн үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа тэрбээр найз нөхөд болон Сэмюэл Крост гэдэг залуутай зоогийн газар руу явсан байна. Тэд хөтлөлцөж явсаны дээр Селена зоогийн газар түүний өвөр дээр сууж, олны өмнө үнсэлцэж байсан гэнэ.

2007 оноос хойш жилд 2 цувралаар гарч байгаа энэ нэвтрүүлэг маш өргөн далайцтай шоуны нэг болоод байна. Энэ нэвтрүүлэг хэрхэн хийгддэг, түүний тайзны араар юу болж байдаг тухай товчлон хүргэе.

Найман жил хамтдаа амьдарч, гурван сайхан үртэй болсон залуухан хос өчигдөр хуримаа хийлээ. Бүсгүй хуримаа хийнэ гэж мөрөөдөж байсан боловч өнөөг хүртэл хуримаа хийж амжаагүй явжээ. Тэгвэл Гэгээн хайрын билэг тэмдэг болсон “Ромео, Жульетта” жүжгийн нээлтээр нэгэн залуугийн гэргийдээ бэлдсэн гэнэтийн бэлэг байв. Ийнхүү хайрын түүхийг үзэхээс өмнө цугласан олон зочид хайрын гэрч болцгоосон юм.

Ингээд хосуудын хуримыг ёслолыг хамтдаа үзэцгээе.

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид энэ сард та бүхэнд шилдэг уран бүтээлүүдээ толилуулж байна. 11 сарын 22-ны өдөр “Монгол их хатад” бүжгэн туульс, 11 сарын 25-нд “Оройн дээд” дуулалт жүжиг, 11 сарын 28-ны өдөр “Монголын их нүүдэл” концертыг тоглох нь ээ. Урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.

ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Намхайн Буянбаатарын уран бvтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 21-ны өдөр “Соёлын төв өргөө”-нөө хийхээр болжээ. Тус тоглолтонд хүрэлцэн ирснээр Үндэсний Хөгжмийн Их Найрал, ҮДБЭЧ, ДБЭТ-ийн уран бүтээлчид, Ардын болон Гавьяат цолтнууд, Рок попын оддын хуран чуулахыг нэг дор үзэх нь ээ.