Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Playtime Festival 2026” олон улсын продакшн багтайгаар дэлхийн жишигт хүрч байна
Дуу хөгжим

“Playtime Festival 2026” олон улсын продакшн багтайгаар дэлхийн жишигт хүрч байна

Урлаг Урлаг21/05/2026Шинэчлэгдсэн:21/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Playtime Festival 2026” дэлхийн хэмжээний фестиваль, тайзны урлаг, гэрэлтүүлэг, дүрслэлийн чиглэлээр ажилладаг олон улсын уран бүтээлчид болон продакшн багуудтай хамтран ажиллахаар болжээ. Энэ нь тус арга хэмжээний техник, визуал, тайзны гүйцэтгэлийг олон улсын түвшинд хүргэж, Монголын үзэгчдэд цоо шинэ өнгө төрхийг мэдрүүлэх чухал алхам болж буйг зохион байгуулагчид онцоллоо.

Тэд бол Японы архитектор, гэрэлтүүлгийн дизайнер Жиро Эндогийн  үүсгэн байгуулсан “SOIHOUSE” студи болон уран бүтээлч Рене ван Дижкийн байгуулсан Амстердамд төвтэй rene.studio-ийн баг юм. Мөн системийн инженер Томас болон Роберт де Вриес нар нэгдэж техник, инженерчлэлийн түвшнийг шинэ шатанд гаргах хүлээлт үүсгэв.

Хур туршлагатай “SOIHOUSE”

Жиро Эндо болон түүний “SOIHOUSE” студийн тивдээ бий болгосон туршлагаас онцолбол хамгийн түрүүнд Азийн томоохон хөгжмийн фестивалиудын нэг, Тайландын “Big Mountain Music Festival” санаанд бууна. Тус фестивалийн дизайны удирдагчаар Эндо 10 жил ажиллажээ.

Мөн дэлхийд танигдсан “Wonderfruit Festival”-ийн “The Quarry” тайзны орон зай, гэрэлтүүлэг, дүрсний шийдэл, лазер болон дууны системийн концепцыг “мэндэлсэн” цагаас нь хөгжүүлж иржээ. Тус тайз олон улсын электрон хөгжмийн фестивалийн хамгийн өвөрмөц, шинэлэг  бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Үүнээс гадна Кенийн “Kaleidoscope Festival”, Бангладешийн “Burningcrab Festival”, Вьетнамын “UNMUTE Hanoi” зэрэг фестиваль болон клубын төслүүд дээр ажиллаад байгаа юм. 2025 оны “Osaka-Kansai Expo”-ийн “Future of Life” павильоны архитектурын удирдагч, “Good Design Award 2025” шагнал эзэн гээд түүнийг тодотгох амжилт их.

Өвөрмөц RENE STUDIO 

Тус студи дэлхийн хэмжээний хөгжмийн фестиваль, бүжгийн арга хэмжээний тайзны дүрслэл, орон зайн бүтээлүүдээрээ танигдсан баг юм. Олон улсын “Tomorrowland presents: CORE”, “Charlotte de Witte World Tour”, “Rave Rebels”,  “Louis Vuitton Men’s FW24” зэрэг фестиваль, тоглолт, шоуны арын албанд ажилласан юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.