Нийтийн дууны залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өчигдөр Их дэлгүүрийн урд байрлах HI-FI CD shop-ийн өмнө “Жаргалтай гэр бүл манайх” уран бүтээлийн бие даасан 2 дох цомгийнхоо нээлтийг хийлээ. Энэ үеэр хүрэлцэн ирсэн эхний 50 хүнд плакат, шинэ цомгоо гардуулахар төлөвлөж байсан ч 100 гаруй хүн ирсэн тэдэнд бүгдэд нь плакат, шинэ цомгоо бэлэглэлээ. Түүнчлэн дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын найз нөхөд болох СТА дуучин Я.Гэрэлчулуун, залуу дуучин Д.Найдандорж, Э.Чинбаяр нар хүрэлцэн ирж “Жаргалтай гэр бүл манайх” шинэ цомгийн нээлтэнд ая дуугаа өргөлөө.
Ангилал: Нийгэм
БСШУЯ санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яамтай хамтран, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-ийн дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус чиглэлийн кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх 7 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11-нд зохион байгуулах гэж байна.
Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болох гэж байна. Хот хөдөөгийн 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа хэдэн мянган ажиллагсдын дунд урлагийн гоц авьяастнууд олон байдгийг 2013 онд амжилттай болсон анхдугаар ихнаадам батлан харуулсан бөгөөд энэхүү их наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулж байхаар тогтсон билээ.
Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэхүү ойн хүрээнд 10 дугаар сарыг гэрэл зургаар амьсгалсан сар болгох нь ээ.
Саяхан интернет ухаж байгаад Х ТҮЦ продакшны жүжигчин Онон-н ярилцлага-г олж уншлаа. “Х ТҮЦ бол урлагт хайртай уран бүтээлч залуусын өдлөөд нисэх үүр нь юм” гэж тэр хэлжээ. Монголын хошин урлагын сор болсон ирээдүй болсон олон уран бүтээлчид эндээс төрөн гарчээ. Мөн тэрээр “Бидний өрөөнд 11 МУЗА байна. 3 гавьяат байна. Алтан диск, Алтан тоншуул байна.
Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Элэг нэгтэн” кино энэ сарын 02-ноос эхлэн үэзгчдийн хүртээл болж эхэллээ. Хүннү моллд үзэгчдэдээ зориулж нээлтээ хийсэн тус бүтээлд олон түмэн ам сайтай байна.
“Амьдрах тасалбар”, “Дурласны маргааш”, “Хөх толбот хүмүүс”, “Кино шиг амьдрал”, “Дүүлэн нис” зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн Доз плас энтертаймэнтийн бүтээл “Элэг нэгтэн” УСК үзэгчдэд зориулсан нээлтээ Хүннү Молл кино театрт хийлээ.
Сүүлийн үед залуусын дунд “Мартагдашгүй” тоглолт нилээдгүй хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь монголын хөгжмийн урлагийн шилдэг гэгдэх таван эрэгтэй хамтлаг нэгдэн сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн “Мартагдашгүй” үдшийг бэлэглэхээр болжээ. Тус тоглолт 10 дугаар сарын 09-ны өдөр “UB PALACE”-ийн концертын их танхимд ганцхан удаа болох юм байна.
Булган аймгийн харьяат Даваацэрэнгийн Батжаргал, Шагдарсүрэнгийн Очмаа нар өөрийн 2 охины хамт өнгөрсөн хавар бусдын адил ажил олж хийн амьдрал ахуйгаа залгуулахаар Улсынхаа нийслэл Улаанаатар хотыг зорьж иржээ. Гэвч тэдний бодсноор ажил төрөл амар хялбар олдсонгүй, орох орон, оочих аягагүй, дээр нь бас боловсрол эзэмшээгүй тэд их хотод ирээд таних мэдэх газаргүйн эрхээр нэг нутгийн танилындаа хэд хонон ажил хайсаар 13-р хороололд орцны жижүүр, үйлчлэгчийн ажил олж хийсэн байдаг.
Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Miss Mongolia 2015” наадмын шилдгүүд өнгөрсөн амралтын өдрөөр тодорлоо. “Мисс монголиа” холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон хамтран зохион байгуулсан тус наадмын энэ жилийн шилдгүүдээр Тэргүүн титмын эзнээр Цогт-Очирын Аззаяа тодорсон бол дэд байрыг Цэвээндашийн Энхжин, гутгаар байрыг Ганзоригийн Сарантунгалаг нар тус тус шалгарчээ.
