Ангилал: Нийгэм

УДЭТ-ын тайзнаа түүхэн жүжгийн өдрүүд удахгүй эхлэх нь ээ. Ирэх сарын 02-нд Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, 03,04-нд Д.Намдагийн “Оролмаа Эх” үндэсний түүхэн жүжиг, С.Жаргалсайханы “Тэмүүжин” хүүхдэд зориулсан түүхэн жүжиг, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” эмгэнэлт түүхэн жүжиг зэрэг уран бүтээлийг тус тус тоглох юм.

Залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгөө HI-FI CD shop-ийн гаднах талбайд 10 сарын 5-ны өдөр буюу өнөөдөр 13:00 цагаас хийхээр болжээ.

Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болох гэж байна. Хот хөдөөгийн 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа хэдэн мянган ажиллагсдын дунд урлагийн гоц авьяастнууд олон байдгийг 2013 онд амжилттай болсон анхдугаар ихнаадам батлан харуулсан бөгөөд энэхүү их наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулж байхаар тогтсон билээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын урчуудын эвлэл, Профайл агентлаг хамтран “УБ Арт Фэйр” арга хэмжээг 9-р сарын 25-30-ны хооронд зохион байгууллаа. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилготой явагдсан уг арга хэмжээнд 13 галерэй, 2 урлан оролцож, шилдэг бүтээлүүдээ дэлгэн тавилаа.

Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Miss Mongolia” наадмын энэ жилийн шилдэг оролцогчид маань хэдийнээ тодорч өнгөрсөн өдрүүдэд “Мисс фото”, “Мисс спорт”, “Мисс оюунлаг”, “Мисс авъяас”, “Мисс модель”, “Мисс бикини” зэрэг үндсэн төрлүүдийн шалгаруулалтуудаа амжилттай зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн багш нар Монголын багш нарын баярын 49 дэх өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, оны шилдгүүдээ тодруулан шагнал урамшуулал гардууллаа.

Том жижиг алхах биш.
Зөв зүгт алхах л тун чухал

Хэдэн сарын өмнө “Вашингтон пост” сонины газар нэг туршилт явуулсан юм байна. Би интернэтээс үзсэн юм. Вашингтон хотын метронд нэг эр хийл тоглож зогсов. Хэдэн мянган хүн, хийлчийг үл анзааран хажуугаар нь өнгөрсөөр…