Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв
Утга зохиол

Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

Урлаг Урлаг13/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ тус номын санд хадгалж буй монголын түүхтэй холбоотой баримт сэлтээр нийтлэл, өгүүлэл, зургийн цомог бүхий “Ларсон гүн” ном гаргаснаа /2026.05.11/ нээв.

Тус номд Шведээс манай оронд 1893 онд анх шашин номлохоор ирсэн Август Ларсоны амьд ахуйдаа цуглуулсан монголын тухай, ховор сонин гэрэл зураг, түүхэн тэмдэглэл, баримтуудыг багтаажээ. Тухайлбал, “Гуйлгачид нь хүртэл морь унадаг монгол” гэх зураг сонирхол татна. Учир нь Швед, АНУ зэрэг оронд гуйлгачин хүн морьтой байх боломжгүй. Морьтой байхын тулд газар эзэмшсэн байхаас эхлээд дундаас дээш орлоготой хүн байх ёстой атал захын монгол хүн ядуу тарчиг ч морьтой байгаа нь гайхалтай санагдаж байсан биз ээ. Мөн чийчаан унасан “өндөр Гонгор” болон Дилав хутагттай холбоотой гэрэл зургууд нь сонирхол татах ажээ.

М.Саруул-Эрдэнэ шинэ номоо нээж хэлэхдээ, “Ларсон гүн бол маш сонирхолтой хүн. Гэхдээ олон талд зэрэг ажиллаж байсан өвөрмөц түүхтэй. Энэ хүнийг “муу” эсвэл “сайн” гэж шүүх хэцүү. Анх шашны номлогчоор ирээд монгол хэлийг маш сайн сурсан. Монголд анх Библи зарахдаа аргал, бяслаг, зүү зэргээр солилцдог байж. Монголчууд нэг удаа Библийг нь маш олноор аваад, сайн зарагдахад баярлаад, учрыг нь сонирхоход манайхан арьсан хавтсыг нь ашиглаад гутлын улавч хийж байсан тухай дурдсан зэрэг сонирхолтой баримт бий.

Мөн монголын гэрийн сургалтын тухайд 1909 оны үед  монгол бичиг сайн мэддэг хүн гэр бариад хавийнхныхаа хүүхдэд заадаг. Ингэхдээ хагас жилээр сурвал нэг хонь, бүтэн жилээр сурвал нэг үхэр гэх мэт төлбөр төлдөг тухай бичсэн байдаг.

Монголчуудтай сайн харилцаатай байсан Ларсон гүн Монголд байх хугацаандаа авсан гэрэл зураг, тэмдэглэл, түүхэн баримт сэлтийг нь Конгрессын номын санд хадгалдаг. Тэдгээрээс шинэ номдоо оруулахдаа ямар нэг дүгнэлт хийгээгүй. Үүнийг түүхч судлаачид өөрсдийн өнцгөөр судлах байх” гэлээ.

Богд хаанаас Ларсонд монгол, америкийн хооронд харилцахад хэлмэрчилж, мөн АНУ-аас анхны элч төлөөлөгч ирэх үед орчуулагчаар ажиллаж байсан гэхчлэн урамшуулж 1920 онд “гүн” цол өгсөн. Монголчуудын дунд “Ларсон гүн” хэмээн алдаршсан, номлогч, худалдаачин, монголч эрдэмтэн 1893-1939 онд Монгол, Хятадад ажиллаж амьдарч байжээ.

Тэрбээр монголын тухай хэд хэдэн ном бичсэн бөгөөд хамгийн анхны ном “Монголын гүн Ларсон” нь Шведэд “Монгол ба монголчуудын дунд миний амьдрал” нэрээр 1929 онд хэвлэгдэн ихэд түгжээ. Олон хэлээр орчуулагдсан төдийгүй Туркийн сургуулиудад сурах бичиг байдлаар ашиглаж байсан гэдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Дарма Батбаяр” ном уншигчдад хүрлээ

06/08/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулна

03/08/2026
Утга зохиол Урлаг

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026

76 настай Ричард Гир, 28 настай Диана Силверс нар “Asymmetry” кинонд хосын дүр бүтээжээ

08/08/2026

Дорно дахины музейн сан хөмрөгт Максим Горькийн цуглуулгаас бүтээл нэмэгдсэн

08/08/2026

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026

Шаврын үүдний улаан тохойн хүн чулуун хөшөө

08/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.