Ангилал: Нийгэм

Хүний амьдрал сонголт ба сонголтоосоо үүдсэн үр дагав­раар дүүрэн. Буддын шашинд үүнийг үйл ба үйлийн үр гэж тайл­бар­ладаг. Яг нарийн яривал хүний амьдрал хэдхэн эргэлт, тэр эргэлтэд бэлдсэн удаан хүлээлт, удтал хүлээлгэж байж ирсэн хором­хон зуурын шийдвэрлэх агшин, сонголтын зөв, буруугаас үүдээд сайн муугаар үргэлжилсэн удаан хугацааны үр дагавар гэсэн мөчлөгүүд байдаг.

“Амьдрах тасалбар”, “Дурласаны маргааш”,”Хөх толбот хүмүүс”, “Кино шиг амьдрал”, “Дүүлэн нис” зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн Doz Plus энтэйртаймэнт энэ удаа аравдугаар сарын 02-нд албан ёсоор шинэ уран бүтээл “Элэг нэгтэн” УСК-г үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

1992 оноос хойш үсчин, гоо сайхны салбарт 23 жил зүтгэж яваа ЭРЭГТЭЙ үс засалтаараа Монголдоо ур чадвараараа танигдсан, дотоодын болон ОУ-н чанартай тэмцээнүүдэд шилдэг боловсон хүчин болох шавь нараа бэлтгэн багагүй амжилтаар чимэж яваа Ч.Нямдаваа нь өөрийн “N classy” салоноо өчигдөр буюу 2015.09.27- ны “Билэгт сайн өдөр” үүд хаалгаа нээлээ.

БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын, захирал, удирдаач, Passion &Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч Юн Ил Жин Филармонийн симфони оркестртой хамтарсан тоглолт 10 сарын 03-нд Филармонийн танхимд “Эв нэгдэл, Их хүч” нэрийн дор тоглолт хийхээр болжээ. Тоглолтонд мөн Солонгосын уран бүтээлчид болох төгөлдөр хуурч Хюнок Мүн, Хюн Со Чо нар хүрэлцэн ирж оролцоно.

Монголын хөгжмийн урлагийн шилдэг таван эрэгтэй хамтлагийн хамтарсан “Мартагдашгүй” тоглолт 10-р сарын 09-нд “UB PALACE”-ийн концертын их танхимд ганцхан удаа болох талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа хуралдсан Олон Улсын Пресс клубуудын холбоо (IAPC)-ны Ерөнхий ассамблей олон чухал асуудал хэлэлцэж, шийдвэрлэсний дотор Б.Баярсайханыг тус олон улсын байгууллагын ерөнхийлөгчөөр томиллоо. Б. Баярсайхан нь Монголын үндэсний пресс клубын тэргүүн бөгөөд “Амин Медиа” группийн Ерөнхий захирлаар ажилладаг. Уг албан тушаалд өмнө нь монгол хүн тэр тусмаа эмэгтэй хүн сонгогдож байгаагүй бөгөөд энэ нь анх удаагийнх юм.

Анх 2003 онд G Entertainment санаачлан “Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, 2007 онд “New Star” нэрийн дор зохион байгуулагдаж, Монголын хөгжмийн салбарт олон арван авьяаслаг дуучдыг бэлтгэн гаргасан энэхүү уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй олон улсаас авьяастнууд хуран чуулж, Монгол эх хэлээрээ дуулж, өрсөлдөж, залуусын идэвхи, оролцоо нэмэгдэж байсан түүхтэй.

Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Miss Mongolia” наадмын энэ жилийн шилдэг оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ. Өнгөрөгч өдрүүдэд шилдэг оролцогчдын дунд Мисс фото, Мисс спорт, Мисс оюунлаг, Мисс авъяас зэрэг төрлүүдийн шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагджээ. Харин шилдэг оролцогчид маань уламжлал ёсоороо Мисс бикини, Мисс модель зэрэг шалгаруулалтаа хувцас загварын шоу хэлбэрээр хийхээр бэлтгэж байгаа ажээ.

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёлын аялал жуулчлал, соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилгоор энэхүү арга хэмжээг есдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.