Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн талархалыг хүлээх болсон тураах цай Монголд орж иржээ. Тодруулбал, Английн хатан хааны нэрэмжит Эрүүлжүүлэн тураах 100 хувь байгалийн гаралтай Fruiteatox цай юм.
Ангилал: Нийгэм
Монголын рок попын түүхэнд буцалтгүй, цуцашгүй хөдөлмөрлөсөөр ирсэн байлдан дагуулагч хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Тэдний дуулсан дуу бүр нь сонсогчдын сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж дурсамж бүрийг хөглөдөг билээ.
“Хөх толботон”, “Кино шиг амьдрал”, “Дүүлэн нис” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн DOZ энтэйртаймэнт өдгөө Doz Plus энтэйртаймэнт болон өргөжиж шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
“Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан бодит хүн юм. Тэрээр баян айлын эрх танхил хүү болж төрсөн ч урвамтгай орчлонгийн хатуу тоглоомонд өртөж зовлонгийн ёроолд унаж, хувь заяандаа туугдан хар нүглийн замд ороод хараал сурч, догшин хараалын хүчээр өш хонзонгоо авч, олон хүний амь амьдралыг бусниулдаг. Энэ нь түүнд баяр жаргал өгсөнгүй, харин ч хийсэн нүгэлдээ шаналж зовно.
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17- ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Залуу Зураач Н.Гүнчинсүрэнгийн “Сэтгэгдэл” нэртэй хөрөг зургийн бие даасан үзэсгэлэн 2015 оны 09-р сарын 21- ны өдөр 18:30-д Bluemoon art галерейд нээлтээ хийх гэж байна.
MNG EVENT-с залуустаа зориулан “SEXY & SINGLE” партиг зохион байгуулахаар болжээ. Уг парти энэ сарын 25- нд 1500 хүний MARSHALL CLUB-д болох юм байна.
Тун удахгүй Монгол улсад “D.Vision” дрифт тэмцээн болох гэж байна. Уг тэмцээнийг Premium Sport байгууллагын Монгол дахь Z& Z Vision компани зохион байгуулж байгаа юм.
Төрийн банк нь харилцагчдынхаа санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээлэл түгээх, харилцагчидтай эргэх холбоотой ажиллах зорилгоор 2015 оныг дуустал хугацаанд “Харилцагч таныг сонсъё” аяныг зарлаж, энэхүү аяны хүрээнд олон төрлийн ажлуудыг Монгол орныхоо өнцөг булан бүрт байршсан 540 салбар нэгжээрээ дамжуулан амжилттай зохион байгуулсаар байна.
Жүжигчин Найруулагч Зохиолч СТА Р.Алтансүх таалал төгссөж эхнэр, хүүхэд аав,ээж, хамаатан садан, үе үеийн уран бүтээлчид урлагынхан, сурган хүмүүжүүлэгч шавь, анд найз нөхөд, монголын мянга мянган үзэгчдэд нөхөж барашгүй гарз тохиосон билээ. Түүний шавь болоод шинэ үе продакшны жүжигчид, “ТАКСИ УСК”-ны хамт олон сайн үйлсийн аян санаачилан хэрэгжүүллээ. Тухайлбал: Баянгол дүүргийн арван жилийн 70-р сургуулийн оюуны бэрхшээлтэй сурагчдад өөрсдийн уран бүтээл болох “ТАКСИ УСК”-г Хүннү молл кино театерт үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Кинонд тоголсон Сөрөлт, Жавхаа, Ц.Нарантунглаг болон гол дүрийн жүжигчид, найруулагч Г.Дарханбат уран бүтээлчид маань хүүхэд багачуудтай хамт кино үзэж өөрсдийн гарын бэлэг дурсгалын зүйлээ гардуулсан нь сурагчдад гэнэтийн бэлэг болсон юм. Цаашид уран бүтээлчид маань өөрсдийн бүтээлээ сайн үйлс болгож ямар нэгэн нийгмийн давхрагад үнэ төлбөргүй үзүүлэн сайн үйлийг эхлүүлж хэрэгжүүлж байна гэдгээ амласан юмаа.
