Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгоцгоож чадсан авъяаслаг уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар уншигч танд 2015 оны 10-р сарын онцлох өдрийг алдаршуулан зарлаж байна. Тодруулбал тэр өдөр авъяаслаг уран бүтээлчид маань хамтран “Хайрын тэнгэр диваажин” хэмээх нэртэй уран бүтээлийн тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа хийхээр болжээ.
Ангилал: Нийгэм
“Морьтон монгол” ТББ-аас санаачлан 10 дугаар сарын 04-ны ням гарагт амралтын өдрүүдээ цэвэр агаарт үр бүтээлтэй сонирхолтой өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхэнд “Морин аялал”-ыг санал болгож байна. Та намрын налгар өдрийг найз нөхөдтэйгөө хөгжилдөн морь унан салхи татуулан давхиж байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой юм.
Ирэх 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд “АСЕМ Вилла” хотхоноос “Шангри-Ла” зочид буудал хүртэлх маршрутын дагуу ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Нийслэлийн ЗДТГ, ХЗЯ-ны холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан энэ 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлын аялал зохион байгууллаа.
Монгол циркийн 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Өөртөө спорт, урлагийн олон төрлийг шингээсэн, мөн ямар ч тайлбар, орчуулгагүйгээр ойлгож болох онцлогтой цирк хэмээх урлаг Монгол Улсад 1930-аад оны дунд үеэс хөгжиж эхэлсэн бөгөөд 1941 оны долдугаар сарын 9-нд Яармагийн задгай циркэд анхны бүрэн хэмжээний тоглолтоо хийж байсан юм.
Би өнөөдөр ХҮЛЭЭЛТ хэмээх онц ноцтой сэтгэл зүйн үзэгдлийн талаар бичье. Хүлээлт таны карьерийг баллаж, амьдралыг чинь сүйтгэж чадах учир анхаарлаа хандуулна уу. Бид байнга л бие биенээсээ хүлээж байдаг. Бас бие биенийхээ талаар хүлээж байдаг. Facebook дээрээ дэгжин зурагтай залуутай анх удаа болзсон бүсгүйн хүлээлт шалан дээр унана. Яг үнэндээ зураг залуу хоёр зөрөөд байгаа юм биш, бүсгүйн хүлээлт бодит байдал хоёр зөрсөн нь тэр. Бид аливаа зүйлсийн талаар өндөр хүлээлт тавиад түүнд минь хүрэхгүй бол сэтгэлээр унацгаадаг.
Залуу Зураач Н.Гүнчинсүрэнгийн “Сэтгэгдэл” нэртэй хөрөг зургийн бие даасан үзэсгэлэн 2015 оны 09-р сарын 21- ны өдөр 18:30-д Bluemoon art галерейд нээлтээ хийх гэж байна.
DOZ энтэйртаймэнт “Хөх толботон”, “Кино шиг амьдрал”, “Дүүлэн нис”, Амьдрах тасалбар” зэрэг олонд сургамж, ухаарал, бодрол хайрласан дэлгэцийн бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл өдгөө “Doz Plus” энтэйртаймэнт болон өргөжиж Таиланд улсад зураг авалтаа хийсэн “Элэг нэгтэн” киноныхоо посторыг дэлгэлээ.
Монголынхоо үзэсгэлэн гоо охид бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг тодруулах “Мисс Монголиа” наадам энэ жил 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээний шилдэг 13 оролцогч хэдийнээ тодорч цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа юм.
Үргэлж шинэ содон тоглолтоор үзэгчиддээ бэлэг барьж байдаг Нийслэлийн улаанбаатар чуулгын хамт олон ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Алтан намрын аялгуу” дуун цэнгүүнээр та бүхний сонорыг мялаах гэж байна.
Энэ жил Солонгос Монголын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улсын Филармони Солонгосын уран бүтээлчид хамтран тоглолтууд тавьж байгаа билээ. Солонгосын Ну Тэ Чол удирдаачын удирдлаган доор Монгол, Солонгос, ОХУ-ын хөгжимчдөөс бүрдсэн олон улсын оркестр байгуулан Улаанбаатар-Улан Үдэ-Сөүл маршрутаар аялан тоглолт хийж байгаа.
