Ангилал: Уртын дуу

Тавдугаар сарын 31-нд “Godzilla: King of the Monsters 2019” нээлтээ хийлээ. Нээсэн даруйдаа уг кино 49 сая ам.долларын ашиг, орлогоор “Box office”-ийг тэргүүлжээ. Киноны найруулагчаар Майкл Догерти ажилласан байна. Гол дүрийг Хятадын алдарт жүжигчин Жан Зыи бүтээснээс гадна Салли Хокинс, Милли Бобби Браун нар тогложээ. “Godzilla” цувралын шинэ ангийг ирэх 2020 онд нээхээр төлөвлөж байгаа аж.

Монголын кино институтын 7 дахь жилдээ зохиогдож буй “Алтан хальс” олон улсын кино наадам “iCinema” кино театрт зургадугаар сарын 4-8-нд зохион байгуулагдана. Монголын кино институтын баг хамт олон энэ жилийн “Алтан хальс” наадмаар дэлхийн шилдэг бүрэн хэмжээний кинонууд, уралдаант хэсгийн богино бүтээлүүдийн хамт хүргэх гэж байна. Эдгээр кинонууд уран бүтээлч нарт бүтээн туурвих урам зориг өгч, үзэгчдэд гоо зүйн таашаал олгох нь гарцаагүй. Үүнээс гадна кино наадмын хүрээнд нэр хүндтэй найруулагчдын мастер класс үнэ төлбөргүй зохиогдох ажээ.

Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/409 захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг удирдан “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг 67 дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласны хүрээнд тус баярын өдөр хүүхдийн эрхийг хүндэтгэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр тайзны зүүн талд засагдсан асрууд Төрийн болон төрийн бус байгууллагууд мэдээлэл сурталчилгааг олон нийтэд хүргэсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн 3.2.49.1-д Өмнөговь аймгийн музейг шинээр барихаар заасан. 2018-2019 онд Өмнөговь аймгийн Говийн хөгжлийн сангаас 6,6 тэрбум төгрөг төсөвлөж музейн барилга баригдаж байна.

Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах, шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор зарласан соёл урлагийн төслийн уралдаанд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон “Хүүхэлдэйн урлагийн салбар дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх (Таягт хүүхэлдэй ба дижиталжуулалт)” сэдэвт төслөөрөө шалгарлаа.

Дэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед “Dream High Mongolia”-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь “Kpop cover concert” юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагаа, урлагийн тоглолтыг 06-р сарын 01-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Тус үйл ажиллагааны албан ёсны нээлт 11:00 цагт болоох бөгөөд 17:00 цаг хүртэл “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна.

Дэлхий даяар олон сая үзэгчтэй “Game Of Thrones”-ийн эцсийн бүлгийн хамгийн сүүлийн ангитай долоо хоногийн мэнд! Гурван долоо хоногийн турш “Box office”-ийг тэргүүлсэн “Avengers: Endgame” нэг байраар хойш ухарчээ. Өнгөрсөн долоо хоногийн “Box office”-ийг “John Wick: Chapter 3 -Parabellum” кино 57 сая ам.долларын ашиг, орлогоор тэргүүлсэн байна.

“Student Miss Mongolia 2019” наадам энэ жил улсын хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Таван жилийн ойдоо зориулж урьд жилүүдээс шагналын сан болон хамрах хүрээгээ өргөжүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн тэргүүн мисс маань БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн оюутан мисс наадамд улсаа төлөөлөн маш амжилттай оролцоод ирсэн билээ. Энэ жил мөн адил тэргүүн мисс болсон оролцогч тус наадамд улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагдах юм. Дашрамд дуулгахад тэмцээнд оролцох бүх зардлыг тэмцээний зохион байгуулагчид гаргадаг юм. Мөн шагналт байрын миссүүд гадаадад аялах эрх болон мөнгөн шагнал, хамтран ажиллах байгууллагын шагнал гэх мэт шагналуудын эзэн болдог билээ.