Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгасан. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж багаа билээ. Тухайлбал, амралын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, финтессийн газрын үйл ажиллагааг нээсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгаа гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан мэдэгдэв.
Ангилал: Нийгэм
Та хүссэн бараа, үйлчилгээгээ урьдчилгаа төлөхгүйгээр хүү, шимтгэлгүй нөхцөлөөр авах боломжтой тухай мэдсэн үү?
“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
“Voice mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагч С.Ононбатын “Нугалааны хатан хаан” буюу төрмөл авьяастан, хүчирхэг хоолойтон хэмээн онцолсон Б.Доржпагмын “KNOCKOUTS” шатны үзүүлбэр дэлхийн олон оронд нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй “Voice” шоуны 5-р сарын “Дэлхийн шилдэг” үзүүлбэрүүдийн жагсаалтад Монгол Улсаа төлөөлөн багтжээ. Энэ удаагийн “The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогчдыг өнгөлж, хүчирхэг оролцогчдын нэгээр хэдийнээ нэрлэгдэж явсан түүний хувьд санал хураалтын дүнгээс хамаарч шоугаа харамсалтайгаар өндөрлүүлсэн. Хэдийгээр энэ удаагийн шоугаа өндөрлүүлсэн ч цаашдаа олон гайхалтай уран бүтээлээ туурвиж, үнэнч дэмжигчид болон сонсогч түмэндээ хүргэж явах нь дамжиггүй юм.
Жил бүр болдог Үндэсний номын баяр энэ жил 27 удаагаа өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ жилийн номын баяр нь цар тахлын улмаас цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой. Урьд урьдын жилүүдэд Сүхбаатарын талбайд болдог байсан бол энэ жил мөн шалтгаанаар “Мишээл экспо” төвд энэ сарын 5,6,7-ны өдрүүдэд үргэлжилсэн юм. “Номын ертөнц” төрийн бус байгууллагаас уламжлал болгон явуулдаг эл баярыг зохиолч, уншигчидгүй хүсэн хүлээдэг болсоор удаж байгаа билээ. Цар тахлын үеэр хөл хорионд удаан байсан ард түмэн урлаг соёл, оюуны бүтээлээр ангаж цангаж, амьд харилцаа, уулзалт учралыг үгүйлэн санасан нь харагдаж байлаа.
Монголын “The HU” хамтлаг оролцож, тоглолтоо хийх байсан “Graspop Metal Meeting” хөгжмийн фестиваль товоо зарлажээ. Тодруулбал, хөгжмийн фестиваль нь 2021 оны зургадугаар сарын 17- 20-ны өдрүүдэд болохоор шинэ товоо зарласан байна. Дэлхийн хэмжээнд 25 дахь жилдээ зохион байгуулж буй рок хөгжмийн фестивальд домогт “Aerosmith” оролцохоо дахин баталгаажуулсан аж.
Дэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын “Монгол соёл” онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас “ТВ8” телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
Дэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт цагаан арьст цагдаагийн өвдөг доор амиа алдсан Жорж Флойдод шударга ёс шаардаж АНУ-ын соёл урлагийн салбарынхан өчигдөр /2020.06.02/ ажил хаясан байна.
“Монгол арт” галерей нь дүрслэх урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх, зураач уран бүтээлчид, бүтээл цуглуулагчидтай хамтран ажиллах, соёл урлагийн арга хэмжээ, сургалт, уулзалт,эрдэм шинжилгээний хурал зэрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон уран зургийн галерей юм. Тус галерейн нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ингээд “Монгол арт” уран зургийн галерейн гүйцэтгэх захирал Н.Гүнчинсүрэнтэй ярилцлаа.
