Ангилал: Нийгэм

Нийгмийн хөгжил төдийгүй хүмүүний сэрэл сэрэхүйд гарч буй асар хурдтай өөрчлөлтийг дагуулсаар шинэ цаг үе юу юугүй түрхрэн орж ирлээ. XXI зууны эхний хагаст дэлхий дээр оюун ухааны шинэ хэлбэр үүсч хүний оюун ухаанаас давамгайлах юм уу, түүнтэй тэнцэх магадлалтай болж байна.

Чойжин ламын сүм музейн тохижилтын явцын талаар өнөөдөр (2020.05.27) нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар мэдээлэл хийлээ.

Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 01-нд онлайн тоглолтоо хийх болсон тухайгаа өмнө нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарласан билээ. Тус хамтлаг онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элч хамтлагаар ажиллахаар албан ёсны гэрээ байгуулсан бөгөөд тус төслийн хандивын аяны нээлт болгож “Монгол соёл” хэмээн нэрийдсэн онлайн тоглолтоо ийнхүү хийхээр болжээ.

Орчин цагийн боловсролын түүхэнд анх удаа ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид “Монгол ёс, хүмүүжил“ хичээлийг судалж эхэллээ. Энэ хичээлийн зорилго нь сурагчдыг зөв хүмүүжил төлөвшилтэй, ёс суртахуунтай монгол хүн болгож төлөвшүүлэхэд оршино. Орчин үед олон улсад боловсрол бол хүүхдийн зөв хүмүүжил төлөвшил мөн гэж үзэж байна.

Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт гардууллаа.

Монгол үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх, тэтгэн дэмжих ажлыг төрийн бодлогоос гадна үндэсний соёлыг хайрлан хамгаалах, түүнд хүндэтгэлтэй хандах, хүүхэд залууст өвлүүлэх нь иргэн бүхэнд хамаатай асуудал билээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Хүй долоон худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Хүй долоо худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ыг өв соёлын цогцолбор, олон улсын спорт цогцолбор болгохоор тусгасан байдаг.

Монгол түмний оюун санаа, ухаан бодлоос ундран оргилж, мянга мянган жилийн турш өвлөгдөн ирсэн аугаа их өв соёлыг 7 ай савын хүрээнд цогцлоон байгуулах, өнөө цагийн Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийнхээ соёл, байгаль, түүхийн онцлог агуулгыг нэгэн дор цогцлоон бүтээж хүүхэд, залуус, нийслэлийн иргэд төдийгүй монголын нийт ард түмэн, гадаад, дотоодын жуулчдад дэлгэн үзүүлж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх зорилготой “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хуралд эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.