Ангилал: Нийгэм

Оюутан залуучуудад суралцах сургуулиа сонгоход туслах үнэтэй зөвлөгөөг хүргэхээр магадлан итгэмжлэгдэж аттестатчлагдсан “Сити” дээд сургуулийг сонголоо. Тус сургуулийг сонгон суралцах шалтгааныг энэ удаад онцлон хүргэе.

Баянгол дүүрэг, хуучнаар “Од” кино театрын дэргэд орших “Хар алмааз” ресторан баар Монголд анх удаа шинэ маркетингийг нэвтрүүлэн ажиллаж, хэрэглэгчидэд үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Хэрвээ та бүхэн “Хар алмаз” ресторанаар үйлчлүүлвэл хүн тус бүр нэг цагийн 1000 төгрөг төлөөд эл рестораны үйлчилгээг дэлгүүрийн үнээр авах боломжтой юм байна. Итгэхэд бэрх эл үйлчилгээг хэрэглэгч та тус ресторанд очиж үйлчлүүлж байж баттай мэдэх боломжтой.

Монголын урлагт шинэлэг өнгө аясыг мэдрүүлж гарч ирсэн охидын хамтлаг бол “Шанз-3” хамтлаг билээ. Учир нь тэд ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан уран бүтээлээ туурвидагаараа онцлогтой.

Оросын алдарт дуучин Елена ООбразцовагийн нэрэмжит олон улсын дуурын дуучдын “A” зэрэглэлийн уралдаанд 20 орны 220 гаруй дуучид өрсөлдсөнөөс манай 2 дуучин Бямбажавын Монголхүү, Чулуунбаатарын Бадрал эх орноо төлөөлж оролцсон анхны тамрчид болж хоёул финалын шатанд шалгарч үлдсэн бөгөөд Ч.Бадрал 2 дугаар байрын эзэн боллоо.

Уран зурагт хайртай, уран зургийг шимтэн сонирхогч хэн бүхэнд зориулан BlueMoon art gallery-н гишүүн уран бүтээлч О. Золбоотөгөлдөр, Э. Амарзаяа нар хамтарсан үзэсгэлэнгээ та бүхэнд дэлгэж байна. Үзэсгэлэн энэ сарын 20-нд нээлтээ хийж үзэгдийн хүртээл болжээ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

МБӨргөөнд 17:00 цагт Гэгээн алсын одод шилдэг 20 оролцогчдийн гала концерт

ТЗ-ын соёлын ордонд 19:00 цагт Энэтхэг дуу хөгжмийн концерт

МҮЭСТОрдонд 19:00 цагт Шинэ үе продакшны “Селфийнээс боллоо” намар цагийн нээлтийн хошин шоу тоглолт

Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан “Ocean grey” продакшн байгуулагдаад 3 дахь жилдээ болж байгаа билээ. Тус продакшн цоо шинэ, мэргэжлийн дуу бичлэгийн шинэлэг өнгө төрхтэйгээр та бүхэнтэй уулзаж байгаа бөгөөд энэ хүрээндээ монголын рок, попын ертөнцийхнийг нэгэн дор хуруулсан “Ocean Grey” нээлтийн шоугаа маргааш “Crocus event hall”-д 19 цагаас толилуулахад бэлэн болоод байна.

Олон улсын нэр хүндтэй наадам болох “London short film awards”-д монгол залуус амжилттай оролцжээ. Тус наадамд “Aurora” филм найруулагч Б.Чингүүн “A Family Portrait” хэмээх богино хэмжээний киногоороо оролцсон бөгөөд 100 гаруй бүтээлээс шалгарсан байна. Үүнээс гадна эмэгтэй гол дүрийн номинацид У.Цасжин охин нэр дэвшжээ. Энэхүү У.Цасжин линкээр орж саналаа өгөөрэй.