Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»БНСУ-ын нэрт удирдаач монголд тоглолтоо хийнэ
Нийгэм

БНСУ-ын нэрт удирдаач монголд тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг05/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Untitled6187611682015-09-05-10-42[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын Сөүл хотын симфони найрал хөгжмийн удирдаач, Москва хотын Павловскийгийн нэрэмжит театрын удирдаач Ну Тэ Чол Монгол Улсын Филармонийн захиргаа, симфони найрал хөгжмийн уран бүтээлчидтэй хамтран хоёр улсын сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц төсөл хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж Монгол, Солонгос улсын соёлын харилцааг улам бэхжүүлэх, үзэгч түмэнд сонгодог урлагийн гайхамшгийг сурталчлан таниулах зорилготойгоор олон талт үйл ажиллагаа, тоглолтуудыг хүргэхэд бэлэн болоод байна.

Уг үйл ажиллагааны хүрээнд:

Ш  2015.09.04 Монгол-Солонгос-ОХУ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт /ОХУ-ын Улан-Үдэ хот/ 
Ш  2015.09.07 Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим БНСУ-ын хөгжимчид хамтарсан концерт /Улаанбаатар Улаанбаатар чуулга/
Ш  2015.10.01-10.15 нд Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан аялан тоглолт /Сөүл хот/ зохион байгуулна.
Удирдаач Ну Тэ Чол нь Австри Bruckner-ийн  хөгжмийн сургуулийг удирдаач мэргэжлээр (1996он), Хөгжмийн онол (2000он), Оросын Глинкагийн нэрэмжит хөгжмийн сургалтын  удирдаач, шилдэг хөгжимчний академийг (2004он), Германы Вюрцбургийн хөгжмийн их сургууль (1994он), Австрын венийн хөгжмийн их сургууль(1999он) зэрэг сургуулиудад суралцаж, Торонтогийн филармони, Словакийн филармони, Москва дахь улсын симфони, Янаачекийн филармони, Унгарын симфони, Сөүл хот зэрэг  130 гаруй дэлхийн алдартай найрал хөгжим болон,  270 гаруй тайзан дээр гарч  700 гаад сонгодог урлагийн тоглолтыг удирдаж байсан нэрт удирдаач юм.

Энэхүү хөтөлбөрт үйл ажиллагааны нэгэн гахаймшигт тоглолт 2015 оны 09-р сарын 07-нд Улаанбаатар чуулгын тайзнаа 19.00 цагаас эгшиглэнэ. Сонгодог урлагт дуртай үзэгч, сонсогч та бүхнийг БНСУ-ын нэрт удирдаач Ну Тэ Чол болон Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн уран тансаг аялгуунд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012 утаснаас лавлана уу

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Испанийн шүүх Хулио Иглесиасын бэлгийн хүчирхийллийн хэргийг шалгаж эхэллээ

19/11/2026

Брэд Питт Жеймс Бондын эсрэг дүрд тоглох хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ

19/11/2026

Дуучин, жүжигчин Тейана Тейлор тогоочийн мэргэжил эзэмшлээ

19/11/2026

Лиса “The Colosseum” тайзнаа тоглолт хийх анхны к-поп уран бүтээлч боллоо

19/11/2026

Энн Хэтэуэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорчээ

19/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.