Ангилал: Нийгэм

“Twins Film” студи 2009 онд “Хархны өгөөш”, 2012 онд “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг уран сайхны кинонуудыг бие даан хийж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тус студийн гурав дахь бүтээл “Такси” инээдмийн уран сайхны киногоо бүтээж олны хүргэхэд бэлэн болжээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг “Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн хүрээнд зохион байгуулж дүнгээ гаргалаа. Тэмцээнд нийт 25 бүтээл ирснээс тэргүүн байранд шүүгчдийн болон олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан “Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал” бүтээл шалгарчээ. Хоёрдугаар байранд “Язгуур” уран бүтээлийн нэгдлийн “Нэг минут”, гуравдугаар байранд “Хотын соёл надаас эхэлнэ” бүтээл шалгарсан байна.

Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн “Рэкетир 2” киноны Монгол дахь албан ёсны нээлт энэ сарын 20-нд “Гэгээнтэн” энтертаймэнт төвд боллоо.

Киноны нээлтэнд “Рэкетир-1” киноны гол дүрийн жүжигчин Мурат Бисенбин /Руслан/ болон “Рэкетир 2” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев /Саян/, “Сатай” фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар оролцох юм. Ингээд “Рэкетир 2” киноны нээлтийн фото сурвалжлагыг сонирхуулж байна.

Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж буй “Рэкетир 2” киноны Монгол дахь албан ёсны нээлт энэ сарын 20-нд “Гэгээнтэн” интэйртаймэнт төвд болсон. Тэгвэл өнөөдрийн нээлт “Өргөө-1” кино театрт 19.00 цагаас болох гэж байна.

“Хархны өгөөш”, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэж байсан “Twins” фильмийнхэн шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Уг фильмийн гуравдахь уран бүтээл “Такси” инээдмийн уран сайхны кино энэ сарын 26-ны өдрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхлэх аж. Тус киноны зохиолыг Г.Дарханбат бичиж, мөн ерөнхий найруулагчаар ажилласан бол зураг авалтыг “Fine art” студи гүйцэтгэжээ. Харин киноны гол дүрүүдэд “Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлт, Ц.Ганбаяр, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, жүжигчин С.Баттулга, дүрүүдэд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ж.Оюундарь, “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, Г.Чулуунцэцэг гэх мэтчилэн чадварлаг уран бүтээлчид ажиллажээ.

“ДОЗ ПЛАС” энтертаймэнтынхан “Хөх төлбөт хүмүүс”, “Кино шиг амьдрал”, “Дүүлэн нис” бүтээлүүдээ гадаадад зураг авалтыг нь хийж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл энэ удаад тэд Банкгогт “ЭЛЭГ НЭГТЭН” уран сайхны киноныхоо зураг авалтын хийж яваа. Үргэлж, шинэ өнгө төрхийг илэрхийлдэг уран бүтээлчид энэ удаад Монгол кинонд анх удаа “Бар” тоглуулжээ.

“Мөнхийн реп” хамтлаг “Crocus Event Hall”-д ирэх сарын 4-нд “Hit songs” шоу тоглолтоо хийхээр болсон билээ. Тоглолтоо хийх товоо зарлаж фэнүүдээ баярлуулсан тус хамтлагийнхан дүүгээ галаас аварсан А.Цэрэнтогтох хүүд гэнэтийн бэлэг барьжээ.