Өнөөдөр “Рэкетир” киноны гол дүрийн жүжигчид Монголд хүрэлцэн ирлээ. “Рэкетир 2” киноны Монгол дахь нээлтэнд Мурат Бисенбин /Руслан/, Саят Исембаев /Саян/, Сатай фильмийн гүйцэтгэх захиралАнна Чакиртова нар оролцоно.
Ангилал: Нийгэм
“ДОЗ ПЛАС” энтертаймэнтынхан “Хөх төлбөт хүмүүс”, “Кино шиг амьдрал”, “Дүүлэн нис” бүтээлүүдээ гадаадад зураг авалтыг нь хийж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл энэ удаад тэд Банкгогт “ЭЛЭГ НЭГТЭН” уран сайхны киноныхоо зураг авалтын хийж яваа. Үргэлж, шинэ өнгө төрхийг илэрхийлдэг уран бүтээлчид энэ удаад Монгол кинонд анх удаа “Бар” тоглуулжээ.
Монголын хошин урлагийн шилдгүүдийн нэг “Шинэ үе” продакшны уран бүтээлчид намар цагийн шоу тоглолтоо өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгож байна. Тоглолт: “Selfie-нээс боллоо” гэсэн өвөрмөц нэртэйгээр Соёлын төв өргөөнөө өдөр бүр 19:00 цагаас тоглох ажээ. Хошин урлагт хайртай, хошин урлагийг сонирхдог хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сүүлийн 9 жилийн хугацаанд бие даасан тоглолт хийгээгүй Люмино хамтлагийнхан маргааш буюу 8-р сарын 21-нд “CROCUS EVENT HALL”-д удаан хүлээлгэсэн тоглолтоороо фенүүдтэйгээ уулзахаар болсон билээ.
Зуны зугаатай өдрүүд дуусч намрын улирал эхэллээ. Хэдхэн хоногийн дараа сургууль, цэцэрлэг орох гэж буйтай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хаанаас бэлтгэхээ хараахан сонгоогүй байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай.
Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан олон алдартай тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн гаргасан Үндэсний биеийн тамирын дээд сургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна. Энэ жил их дээд сургуулиуд төлбөрөө нэмж оюутнуудад хүнд тусаж байгаа. Тэгвэл ҮБТДСургууль нь энэ жил төлбөрөө нэмэхгүй юм байна. Тус сургууль оюутан элсүүлэх бакалаврын хөтөлбөр болон магистрын өдөр, оройн ангидаа элсэлт авч байгаа юм.
Уран зурагт хайртай, уран зургийг шимтэн сонирхогч хэн бүхэнд зориулан BlueMoon art gallery-н гишүүн уран бүтээлч О. Золбоотөгөлдөр, Э. Амарзаяа нар хамтарсан үзэсгэлэнгээ та бүхэнд дэлгэж байна. Үзэсгэлэн энэ сарын 20-нд буюу маргааш нээлтээ хийх юм байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Кино сонирхогчид маань Руслан гэх нэрийг сонсоод андахгүй биз ээ. Анх 2007 онд дэлгэцнээ гарснаас хойш учир битүүлэг төгсгөлтэй энэхүү кино үзэгчдийн дунд янз бүрийн таамаглалаар дүүрэн үлдсэн. Саяныг үхсэн хэмээн бодох үзэгчид нилээдгүй байсан ч киноны үргэлжлэлд тэрээр амьд байсаар үргэлжлэх нь.
МҮЭСТОрдонд 19:00 цагт Шинэ үе продакшны “Селфийнээс боллоо” намар цагийн нээлтийн хошин шоу тоглолт
СТӨргөөнд 19:00 цагт Маск продашны “Бусдын хайрыг хүндэл” цоо шинэ инээдмийн шоу тоглолт
Кино сонирхогчид маань Руслан гэх нэрийг сонсоод андахгүй биз ээ. Анх 2007 онд дэлгэцнээ гарснаас хойш учир битүүлэг төгсгөлтэй энэхүү кино үзэгчдийн дунд янз бүрийн таамаглалаар дүүрэн үлдсэн. Саяныг үхсэн хэмээн бодох үзэгчид нилээдгүй байсан ч киноны үргэлжлэлд тэрээр амьд байсаар үргэлжлэх нь.
