Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монголын бөхийн их баяр өнөөдөр Улаангомд эхэллээ. Нээлтийн ёслолын дараагаар Увс аймгаас төрөн гарсан улсын цолтнууд болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гантогтох нарын бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэлээ.
Ангилал: Нийгэм
Үзэгчдийг байлдан дагуулсан “Аюултай харилцаа” кино театруудын дэлгэцнээс бууж IPTV-гээр үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Тэгвэл тус киног сүүлийн өдрүүдэд цахим сайтаар болон фэйсбүүкт байршуулж олны хүртээл болгож хууль зөрчиж байна.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулан Цэргийн яамны сайд асан Зоригт Бэйл Наваан Р.Наваанцэрэнгийн хүндэтгэлийн буланг аймгийн музейд нээх ёслол боллоо. Р.Наваанцэрэн нь 1865 онд Засагт хан аймгийн Бага элжигэн хошууны Засаг ноён, улс дор туслагч гүн Ринчинпилийн гурав дахь хүү болон төржээ.
“Амьдрал бол аялал” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг UTG tour&travel ХХК-ын хамт олон зуныг зугаатай өнгөрүүлэх сонирхолтой хүн бүрт зориулсан өвөрмөц аяллын төслүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхэллээ. Явган аялал, дугуйтай аялал, ахмадуудын зугаалга, анги, хамт олны зэрэг төрөл бүрийн аяллыг UTG tour&travel ХХК зохион байгуулдаг. Энэ сарын 25-нд буюу бямба гаригт Тэрэлж амралтанд байрлах кемпэд йогийн дасгалтай амралтанд аялагчдыг урьж байна.
“Бүхэнд хамгийн нийтлэг зүйл юу вэ” Найдвар. Учир нь хэрэв хэнд ч, юу ч байхгүй бол тэр нь найдвар байдаг” хэмээн гүн ухаантан хэлжээ. Хүн болгоны амьдралын үүрдийн дагуул, насан туршийн өмөг түшиг бол найдвар юм. Оюун ухаанаараа бодож сэтгэж байгаа хүн бүрийн тархи толгойд найдварын мөнхийн гал дүрэлзэн асч байдаг. Бүх зүйл дууслаа гэж бодсон ч цаана нь найдвар үлдэж, тусламжийн өгөөмөр хишгээ чамд зориулахад хэзээд бэлэн хүлээж байна. Найдвар бол нарны илч мэт байнга нөхөн сэлбэгдэж байдаг хүний дотоод сэтгэлийн дуусч дундаршгүй эрч хүч, эрчим чадлын хөдөлгүүр.
“Найрсаг улаанбаатар” гудамж – хананд “3D” зураг зурах төслийн хүрээнд Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх ашиглагддаггүй болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөхүйц 16 -н байршилд /хана талбайд/ 3D хэлбэрээр бодит мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зураг зурж залуусын зураг авалтын бүс болгожээ.
Увс аймаг байгуулагдсны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс 2015” баяр наадмын арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Увс аймгийн удирдлагууд болон хүрэлцэн ирсэн хүндэт зочид өнөөдөр маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө.
Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадамд амжилттай оролцож буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон Э.Бадамгарав, Э.Даваахүү болон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс эрэгтэй гоцлол дууны төрөлд Тэргүүн байр, Алтан медаль, Гранпри хүртсэн МУГЖ Г.Ариунбаатарт “Эх нутгийн иргэд ТББ”-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболд, “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо”-ны тэргүүн Г.Сурмаа нар удирдах зөвлөлийн гишүүн эрхмүүдийн хамт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
2015 оны 6 дугаар сарын 13-наас 26-ыг хүртэл
Зураач Б.Лувсанпэрэнлэй “Төвөргөөн” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 13-нд Маршал Арт Галерейд толилуулна.
06 сарын 12-ний “Найман шарга” захын валютын ханшийн мэдээ
Доллар 1,869 1,873
Евро 2,090 2,110
Фунт 2,800 2,865
Юань 302 303
