Ангилал: Нийгэм

Монголын яруу найргийн урлагийн Дашбалбаргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл Монгол улсын төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Оддын аялгуу” найргийн наадмыг түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймагт маргааш буюу 18-ны өдөр зохион байгуулагдах юм байна Иймд яруу найрагт дуртай, сонирхолтой хэн бүхнийг оролцохыг урьж байна.

07 сарын 18-нд болох үзвэрүүд

ДБЭТеатрт – 17:00 цагт “Чингис хаан “ дуурь

Крокус эвент холлд – Хип хоп цэнэг тоглолт

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Урлагийн гараагаа анхлан МҮОНТ-ын телевизийн “Цоглог” хөтөлбөрөөс эхэлж байсан О.Цэнгэл одоо хүн бүрийн мэддэг мундаг жүжигчин бүсгүй болжээ. Тэрээр олны сайн мэдэх “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Сайн уу амьдрал минь” зэрэг олон уран бүтээлд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан юм.

Хип хоп урлагт хайртай, хип хопын үнэнч сонсогч залуусдаа “Brain capital media”-аас санаачлан нэгэн Hip hop партиг хүргэхэд бэлэн болжээ. 7 дугаар сарын 18-ны 21:00 цагт ганцхан удаа “Crocus event hal”l-д болох нь ээ.

Монгол улсын уран бүтээлч, дуучин Жаргалсайханы Чингис, Өлзийбүрэнгийн Цэрэнчунт, Эрдэнийн Очирсайхан, Самбуугийн Аяна, Батбаярын Мягмарсүрэн нар энэ 7 сарын 19-ны өдөр Итали улсын Ромын алдарт Формело хотод зохиогдох “La Cenerentola-Үнсгэлжин” ба Италийн дуурь-2015” Гала концертод анх удаа оролцохоор явах болжээ. Энэ талаарх мэдээллийн хэвлэлийн хурал өнөөдөр 12:30 минутаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд болох юм байна.

INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон асуудлаар МСНЭ, “Глоб интернэшнл төв” ТББ, өмгөөлөгч Ц.Батбаяр нар 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа албан ёсоор мэдэгдсэн билээ.