Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулж яваа цөөн хэдэн хамтлагийн нэг бол Их Монгол хамтлаг билээ. Хамтлагийн залуус Малайз улсад тоглохоор тун удахгүй хүлгийн жолоо залах гэж байна.
Ангилал: Нийгэм
06 сарын 13-ний “Найман шарга” захын валютын ханшийн мэдээ
Доллар 1,869 1,873
Евро 2,090 2,110
Фунт 2,800 2,865
Юань 302 303
Австрал доллар 1,460 1,490
Сингапур доллар 1,360 1,390
Вон 1.66 1.67
Рубль 35 35.60
Иень 15 15.20
Гонконг доллар 238 245
06 сарын 13-нд болох үзвэрүүд
Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
Үндэсний соёл амралтын хүрээлэнд 20:00 Энхболдын Оюундарь жааз хөгжмийн тоглолт
Чимх инээд
Урлаг хүчирхийллийг зогсоож чадах уу, түүнд ийм хэмжээний хүч бий юу? Эсвэл хэтэрхий гэнэн асуулт уу? Хоёр жилийн өмнө Истанбулын Таксимын талбай дээр болсон жагсаалын үер залуус төгөлдөр хуур авч ирэн хөгжимдөж байв. Асуудлыг шийдчихээгүй ч яг төр мөчид довтлохоор бэлдэж байсан цагдаа нар төлөвлөгөөгөө хойшлуулахаас өөр аргагүй болсон юм. Граффитич Бэнксигийн гаазын зурвасын дагуух ханан дээр бүтээсэн цуврал зургууд Палестин Израил хоёрыг найруумдуулчихаагүй ч олон нийтийн анхаарлыг энэ бүс нутаг руу хандуулж чадсан. Бельгийн уран бүтээлч Франсис Алисийн 500 метрийн урттай элсэн толгодыг хүрзнээс өөр зэвсэггүй таван зуун хүн байрнаас нь арван сантиметр шилжүүлсэн “Итгэл элсэн толгодыг хөдөлгөх нь” ажил хүчирхийллийн эсрэг чиглэгдээгүй ч урлагийн нөлөөллийн хүчийг илтгэнэ. Эдгээр бас өөр ийм ажлуудын эцэст хэчнээн прагматик хүн гэлээ ч би эхэнд тавьсан асуултдаа магадгүй гэж хариулна.
Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн тун удахгүй шилгүүдээ тодруулах гэж байна. 10 гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаа “Оюутан мисс 2015” тэмцээний “Тэргүүн байрын эзэн” нь “Дэлхийн оюутан мисс”-ийн тэмцээн болон “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох бол “Дэд байрын эзэн” нь “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох ажээ.
Чех улсын нийслэл Прага хотод 4 жил тутамд зохион байгуулагддаг PQ олон улсын театрын уран бүтээлчдийн наадам 2015 оны 6 дугаар сарын 18-28 -ны өдрүүдэд болох гэж байна. Уг наадам нь ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Европын холбоо, Чех улсын соёлын яам, Театр урлагийн академаас зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн 70 гаруй орны 5000 гаруй уран бүтээлчид оролцдог томоохон наадам юм. Манай улсаас анх 2011 онд зураач С.Ариунболд /+6 чи/ уран бүтээлээрээ уг наадамд оролцож, амжилт бүтээлээр дүүрэн ирж байжээ.
Монголын урлагийн ертөнцөд од болон гийсэн дуучид яах аргагүй зууны манлай дуучин Сарантуяа болон Ганхуяг мөн билээ. Дуучин Сарантуяа, дуучин Ганхуяг нар нь Хөх тэнгэр хамтлагт байхдаа амрагийн харьцаатай байсанг хүн бүхэн мэднэ.
“Шинэ үе продакшн”-ы жүжигчид болох Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын бие биенээ халуун усаар түлсэн хэрэг гараад нилээдгүй хугацаа өнгөрөөд байгаа. Олон нийтийн анхаарлыг татаад байсан тус хэрэг шүүхээр орж жүжигчин Оюунтуул Солонгос улсад хагалгаа хийлгэж, жүжигчин Алдармаа тэнсэн харгалзах ялтайгаар эцэслэн шийдвэрлэгдсэн юм.
Уран зураг гэдэг өөр нэгэн ертөнцийн илэрхийлэл сэтгэлийн торгон мэдрэмж байдаг. Тэгвэл тэр торгон мэдрэмжийг хөндсөн нэгэн уран бүтээл “Blue mon art” галерейд дэлгэгджээ. Дөрөв дэх удаагийн бие даасан уран бүтээлээрээ уран зураг сонирхогчдын мэлмийг мялааж байгаа залуу зураач Л.Оргилболд энэ удаад байгалийн гоо сайхныг илэрхийлсэн гайхалтай бүтээлээ дэлгэлээ.
Дөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Байкаль” олон улсын дуурийн дуулаачдийн тэмцээн Улан-Үдэ хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний тэргүүн байруудад Монголын дуучид шалгарчээ.
