06 сарын 14-нд болох үзвэрүүд
Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
06 сарын 14-нд болох үйл явдал
“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2015” олон улсын үзэсгэлэн Мишээл экспо үргэлжилнэ.
06 сарын 14-нд болох үзвэрүүд
Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
06 сарын 14-нд болох үйл явдал
“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2015” олон улсын үзэсгэлэн Мишээл экспо үргэлжилнэ.
“Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөгт урьж байна“Honey moon” хамтлаг шинэ бүтээл туурвих эрч хүч, эерэг цэнэгээртэтгэж байдаг үзэгч, сонсогчиддоо талархал илэрхийлэн хүндэтгэлүзүүлж, анхны цомгоо өргөн барьж байна. Тэдний авьяас чадвар, мэдлэг,мэдрэмж, сэтгэл, зүтгэлээр бүтсэн цомгийн нээлттэй өдөрлөг 6-р сарын16-нд 13:00 цагт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн төв байранд болно.
Үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрийн эздийн залуу ба өнөөгийн төрх
Алдарт Хөх Тэнгэр хамтлаг үүсэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан хамтлагийн анхны бүрэлдэхүүн 20 жилийн дараа дахин тайзнаа нэгдэхээр болжээ.
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулж яваа цөөн хэдэн хамтлагийн нэг бол Их Монгол хамтлаг билээ. Хамтлагийн залуус Малайз улсад тоглохоор тун удахгүй хүлгийн жолоо залах гэж байна.
06 сарын 13-ний “Найман шарга” захын валютын ханшийн мэдээ
Доллар 1,869 1,873
Евро 2,090 2,110
Фунт 2,800 2,865
Юань 302 303
Австрал доллар 1,460 1,490
Сингапур доллар 1,360 1,390
Вон 1.66 1.67
Рубль 35 35.60
Иень 15 15.20
Гонконг доллар 238 245
06 сарын 13-нд болох үзвэрүүд
Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
Үндэсний соёл амралтын хүрээлэнд 20:00 Энхболдын Оюундарь жааз хөгжмийн тоглолт
Чимх инээд
Урлаг хүчирхийллийг зогсоож чадах уу, түүнд ийм хэмжээний хүч бий юу? Эсвэл хэтэрхий гэнэн асуулт уу? Хоёр жилийн өмнө Истанбулын Таксимын талбай дээр болсон жагсаалын үер залуус төгөлдөр хуур авч ирэн хөгжимдөж байв. Асуудлыг шийдчихээгүй ч яг төр мөчид довтлохоор бэлдэж байсан цагдаа нар төлөвлөгөөгөө хойшлуулахаас өөр аргагүй болсон юм. Граффитич Бэнксигийн гаазын зурвасын дагуух ханан дээр бүтээсэн цуврал зургууд Палестин Израил хоёрыг найруумдуулчихаагүй ч олон нийтийн анхаарлыг энэ бүс нутаг руу хандуулж чадсан. Бельгийн уран бүтээлч Франсис Алисийн 500 метрийн урттай элсэн толгодыг хүрзнээс өөр зэвсэггүй таван зуун хүн байрнаас нь арван сантиметр шилжүүлсэн “Итгэл элсэн толгодыг хөдөлгөх нь” ажил хүчирхийллийн эсрэг чиглэгдээгүй ч урлагийн нөлөөллийн хүчийг илтгэнэ. Эдгээр бас өөр ийм ажлуудын эцэст хэчнээн прагматик хүн гэлээ ч би эхэнд тавьсан асуултдаа магадгүй гэж хариулна.
Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн тун удахгүй шилгүүдээ тодруулах гэж байна. 10 гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаа “Оюутан мисс 2015” тэмцээний “Тэргүүн байрын эзэн” нь “Дэлхийн оюутан мисс”-ийн тэмцээн болон “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох бол “Дэд байрын эзэн” нь “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох ажээ.
Чех улсын нийслэл Прага хотод 4 жил тутамд зохион байгуулагддаг PQ олон улсын театрын уран бүтээлчдийн наадам 2015 оны 6 дугаар сарын 18-28 -ны өдрүүдэд болох гэж байна. Уг наадам нь ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Европын холбоо, Чех улсын соёлын яам, Театр урлагийн академаас зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн 70 гаруй орны 5000 гаруй уран бүтээлчид оролцдог томоохон наадам юм. Манай улсаас анх 2011 онд зураач С.Ариунболд /+6 чи/ уран бүтээлээрээ уг наадамд оролцож, амжилт бүтээлээр дүүрэн ирж байжээ.
