Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Ён Сан Хогийн “Colony” Канны кино наадамд уригдлаа
Кино

Ён Сан Хогийн “Colony” Канны кино наадамд уригдлаа

Урлаг Урлаг14/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын найруулагч Ён Сан Хогийн шинэ бүтээл Colony (군체) 79 дэх удаагийн Канны кино наадамд албан ёсоор уригдлаа. Зомби триллер тус киног наадмын  “Midnight Screening” хөтөлбөрт хамруулжээ. Канны олон улсын кино наадам энэ жил тавдугаар сарын 12-23-нд явагдах юм.

“Colony” кино нь дэлхийд гэнэт гарсан халдварын дараа нэгэн барилгад хашигдсан хүмүүсийн амьд гарахын төлөөх тэмцлийг харуулсан кино. Тэд халдварт өвчнөөр хувирах зомби нартай тулалдах болно.

Канны кино наадмын гүйцэтгэх захирал Тьерри Фремо “Хаалттай барилгад үйл явдал нь өрнөдөг энэ киног найруулагч Ён Сан Хо бүтээсэн. Зомби төрлийн аймшгийн кино. Ён найруулагчийг бид “Пусан орох галт тэрэг” киногоор нь сайн мэднэ. Маш сонирхолтой түүх, үйл явдлыг үзэгчид харах болно” гэж мэдэгджээ.

Найруулагч Ён Сан Хо дөрөв дэх удаагаа Канны кино наадамд оролцож байна. Түүний “The King of Pigs” хүүхэлдэйн кино 2012 онд тус наадмын “Алтан камер” шагналд нэр дэвшиж байлаа. Дараа нь “Пусан орох галт тэрэг” кино нь “Midnight Screening” хөтөлбөрт уригдаж байв. Ён Сан Хо арван жилийн дараа Канны кино наадмын улаан хивсэн дээгүүр алхах цаг ойртсоор байна.

Найруулагч өөрөө “Дэлхийн киноны их баяр наадам дээр киногоо үзүүлэх болсондоо их баяртай байна. Ялангуяа шөнийн хөтөлбөрт багтсанд баярлаж байна. Энэ бол аймшгийн кино сонирхогчид цуглардаг газра. Би Канны кино наадамд Солонгос улсаа бахархалтайгаар төлөөлөх болно” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Кино Урлаг

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026
Кино Урлаг

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.