“Гэрийн ажилд нэр байх биш…” гэж манайхны эмэгтэйчүүд ярьдаг. Гэр орны ажлыг ажилд тооцдог ч үгүй хэнэггүй эрчүүд олон бий. Гэвч эхнэртээ хайртай, ухаалаг зарим нь асуудалд шал өөрөөр ханддаг ажээ. Ийм эрчүүд олон л байгаасай, чухам хаанахын хэн гэдэг нь хамаагүй шүү дээ!
Ангилал: Нийгэм
Үйлчлүүлэгчдийнхээ сонголтыг байнга мялааж байдаг “Шинэ сонголт” брэнд тавилгын их дэлгүүр энэ удаад бяцхан үрсдээ зориулан хямдралтай + бэлэгтэй онцгой долоо хоногийг эхлүүллээ.
Бага нас гэдэг хүн бүрийн хувьд үнэ цэнэтэй, баяр баясгалан, гэгээлэг бүхнээр дүүрэн өнгөрдөг. Ээж аавтайгаа хүүхдийн баяраар очсон газар, үзсэн бүхэн сэтгэлд насан туршид тод санагдан үлдэх нь олон байдаг шүү дээ. Бяцхан үрсээ инээд хөөрөөр бялхаж, хайртай үлгэрийн баатруудтай нь уулзуулж, тэднийг аз жаргалтай байлгана гэдэг эцэг эхийн хамгийн том баяр баясал мөнөөс мөн. Жил бүрийн хүүхдийн баяр сайхан болдог. Гэхдээ заримдаа сонголтоос уу аль эсвэл зохион байгуулалтаас болдог уу баярынх нь өдрөөр хүүхдүүдээ ч эцэг эхчүүд өөрсдөө ч сэтгэл дундуур үлдэх нь бий.
Монголд хамгийн олон “МАА”-г дуундаа мөнхөлсөн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Дуламын Баасанжав 2015 оны 5-р сарын 27, 28-ны өдөр буюу өнөөдөр, маргааш хоёрхон өдөр “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна.
Салсан амрагууддаа зориулсан “алдартай – 10” цомог
Эх болсон байгальтайгаа зүй бусаар харьцсан болон дэлхийн дулаарал, цөлжилтийн уршгаар жил ирэх тусам олон гол мөрний урсац, нуур цөөрмийн усны түвшин нь багассаар байгаа билээ.
Хүнээс гарамгүй дуу хоолойг гайхалтайгаар өгсөж уруудуулан уянгалагаар эгшиглүүлэх авъяас гагцхүү дуурийн дуучинд л заяажээ. Дуурийн хоолойн цар хүрээн гайхамшигийг мэдрэн сонороо мялаана гэдэг оюуны тайтгарлыг олох нэгэн арга. ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзултай хамтарсан БАХАРХАЛ хүндэтгэлийн тоглолтын билет үзэгчиддээ хүрч эхэллээ.
Гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт орон бүрт харилцан адилгүй байдаг. Тухайлбал зарим оронд том хөлтэй эмэгтэйчүүдийг таалдаг бол зарим нь мяраалаг эмэгтэйг хамгийн сэтгэл татам гэж үздэг.
“Монголын нууц товчоо”-ноо эзэн Чингэс хаан нэгэн шар дэвсэг дээр гарч толбот бор морины дэл дээр ташуураа тулан зүүрмэглэж байхдаа өндөр уулын цаадах өргөн шар талд гурван хар тугтай гурван зуун дайсан байна, тэдний хошууч баатар нь зээрд морьтой явна гэж зүүдлээд энэ зүүдээ зургаан сайддаа ярихад Шихихутаг уг зүүд үнэн эсэхийг магадлахаар явбал үнэхээр л гурван зуун тайчууд дайлаар ирж байдаг тухай барим тавим өгүүлсэн нь бий. Үүнтэй нэгэн адилаар мэргэн зүүдний тухай баримт хаа сайгүй байдаг. Тухайлбал, Ломоносов өөрийнхөө эцгийг нэгэн арал дээр хэрхэн нас барж буйг зүүдэлсэн нь бодит байдлаас өчүүхэн ч зөрөөгүй гэдэг. Энэ тохиолдлыг телепатын сонгодог жишээ гэж үздэг.
“Монгол хүү” кино Монголын анхны кино мөн эсэх дээр судлаачид их маргадаг. Гэхдээ 1935 онд Архангай аймгийн нутагт зургийг нь авч, монгол жүжигчид тоглосон нь хөдөлбөргүй баримт. Америкийн кино академи дэлхийн шилдэг кинонуудыг 1936 онд Нью-Йорк хотноо шалгаруулахад гадаадын шилдэг 10 киноны нэг болсон нь ч бас хөдөлбөргүй үнэн.
