“Бүхэнд хамгийн нийтлэг зүйл юу вэ” Найдвар. Учир нь хэрэв хэнд ч, юу ч байхгүй бол тэр нь найдвар байдаг” хэмээн гүн ухаантан хэлжээ. Хүн болгоны амьдралын үүрдийн дагуул, насан туршийн өмөг түшиг бол найдвар юм. Оюун ухаанаараа бодож сэтгэж байгаа хүн бүрийн тархи толгойд найдварын мөнхийн гал дүрэлзэн асч байдаг. Бүх зүйл дууслаа гэж бодсон ч цаана нь найдвар үлдэж, тусламжийн өгөөмөр хишгээ чамд зориулахад хэзээд бэлэн хүлээж байна. Найдвар бол нарны илч мэт байнга нөхөн сэлбэгдэж байдаг хүний дотоод сэтгэлийн дуусч дундаршгүй эрч хүч, эрчим чадлын хөдөлгүүр.