Ангилал: Нийгэм

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас тав дахь жилдээ “Академийн дээд шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг зургаадугаар сарын 7-ны өдөр шинээр нээгдэх “Шангри-Ла” зочид буудалд 17.30 цагт зохион байгуулах гэж байна.

Хамгийн сайхан хос гэгдэж байсан Криштиан Роналду, Ирина Шейк нар салсан гэдгээ зарлаад удаагүй байгаа. Харин Ирина Холлывудын жүжигчин Бридлей Күпертэй үерхэж байгаа бол саяхнаас алдарт хөл бөмбөгчин залуу маань өөрийн шинэхэн найз бүсгүйг олонд танилцуулжээ.

“Гэрийн ажилд нэр байх биш…” гэж манайхны эмэгтэйчүүд ярьдаг. Гэр орны ажлыг ажилд тооцдог ч үгүй хэнэггүй эрчүүд олон бий. Гэвч эхнэртээ хайртай, ухаалаг зарим нь асуудалд шал өөрөөр ханддаг ажээ. Ийм эрчүүд олон л байгаасай, чухам хаанахын хэн гэдэг нь хамаагүй шүү дээ!

Бага нас гэдэг хүн бүрийн хувьд үнэ цэнэтэй, баяр баясгалан, гэгээлэг бүхнээр дүүрэн өнгөрдөг. Ээж аавтайгаа хүүхдийн баяраар очсон газар, үзсэн бүхэн сэтгэлд насан туршид тод санагдан үлдэх нь олон байдаг шүү дээ. Бяцхан үрсээ инээд хөөрөөр бялхаж, хайртай үлгэрийн баатруудтай нь уулзуулж, тэднийг аз жаргалтай байлгана гэдэг эцэг эхийн хамгийн том баяр баясал мөнөөс мөн. Жил бүрийн хүүхдийн баяр сайхан болдог. Гэхдээ заримдаа сонголтоос уу аль эсвэл зохион байгуулалтаас болдог уу баярынх нь өдрөөр хүүхдүүдээ ч эцэг эхчүүд өөрсдөө ч сэтгэл дундуур үлдэх нь бий.

Монголд хамгийн олон “МАА”-г дуундаа мөнхөлсөн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Дуламын Баасанжав 2015 оны 5-р сарын 27, 28-ны өдөр буюу өнөөдөр, маргааш хоёрхон өдөр “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна.

Хүнээс гарамгүй дуу хоолойг гайхалтайгаар өгсөж уруудуулан уянгалагаар эгшиглүүлэх авъяас гагцхүү дуурийн дуучинд л заяажээ. Дуурийн хоолойн цар хүрээн гайхамшигийг мэдрэн сонороо мялаана гэдэг оюуны тайтгарлыг олох нэгэн арга. ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзултай хамтарсан БАХАРХАЛ хүндэтгэлийн тоглолтын билет үзэгчиддээ хүрч эхэллээ.