Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Friends” цувралын Мэттью Перрийг үхэлд хүргэсэн “Кетамины хатан хаан” шүүхээс 15 жилийн хорих ял сонсов
Оддын амьдрал

“Friends” цувралын Мэттью Перрийг үхэлд хүргэсэн “Кетамины хатан хаан” шүүхээс 15 жилийн хорих ял сонсов

Урлаг Урлаг09/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лхагва гарагт АНУ-ын холбооны шүүх “Friends” цувралын жүжигчин Мэттью Перрийг 2023 онд амиа алдахад хүргэсэн гэм буруугаа хүлээсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ.

42 настай яллагдагч Жасвин Санга нь мансууруулах төрлийн бодис кетаминыг жүжигчинд худалдсан хүн юм байна. Перри уг бодисын тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 54 насандаа таалал төгссөн юм. Уг хэрэгтэй холбогдуулан таван хүн гэм буруугаа хүлээснээс ял сонссон гурав дахь хүн нь Санга болж байна.

Перри 1990, 2000-аад онуудад “Friends” цувралд Чандлер Бингийн дүрийг бүтээсэн нь тухайн үедээ түүнийг телевизийн хамгийн том одуудын нэг болгосон юм.

Прокурорууд Сангад 15 жилийн хорих ял төлөвлөснийг шүүх ёсоор болгосон байна. Тусгай ангиллын үйлчлүүлэгчдэд мансууруулах бодис нийлүүлдэг байсан тэрбээр “Кетамины хатан хаан” хэмээн алдаршсан нэгэн байжээ. Өмгөөлөгчид Сангагийн 2024 оны наймдугаар сараас хойш хоригдсон хугацааг нь ялын хугацаанаас хасах, хоригдож байхдаа үлгэр жишээ үзүүлж байсан, мөн хар тамхины наймаанд буцаж орох магадлал бага гэсэн үндэслэлээр хугацааг богиносгохыг хүсэж байв.

Лос-Анжелес дахь гэрийнхээ халуун усны онгоцонд нас барсан Перрийг мэс засалд мэдээ алдуулагч болгон ашигладаг кетаминыг хэтрүүлэн хэрэглэснээс болж үхсэн гэх дүгнэлтийг шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд гаргаж байжээ. ерри сэтгэл гутралын эмчилгээнд уг бодисыг хууль ёсны дагуу ашиглаж байсан ч эмчийн зөвлөснөөс илүү ихийг хэрэглэх хүсэлдээ автсан нь үхэлд хүргэсэн байна. Жүжигчний эмч Сальвадор Пласенсиа нэмэлт кетамин олж өгснөө хүлээгээд 2.5 жилийн хорих ял сонссон юм.

Дараа нь Перрийг нас барахаас дөрөв хоногийн өмнө үхлийн тунтай 25 шил кетаминыг 6,000 ам.доллароор зарсан Сангаг мөрдөгчид илрүүлж байжээ.

Пласенсиад кетамин олж өгч байсан бас нэг эмч найман сарыг гэрийн хорионд өнгөрөөх ял сонссон юм. Одоо кетамин олж авахад нь зуучилж байсан Перригийн туслах, найз хоёр шүүх хурлаа хүлээж байгаа.

Санха нь Перритэй холбоогүй өөр нэг хүний үхэлд буруутгагдаж байжээ. Түүнээс мөн өндөр тунтай кетамин худалдаж авсан 33 настай Коди Маклори 2019 онд амиа алдсан юм байна. Маклори тун хэтрүүлэн нас барсныг мэдсэн ч харамсалгүйгээр наймаагаа үргэлжлүүлсээр байсан нь Сангаг олон жилийн ял сонсоход нөлөөлжээ. Перрийг нас барсныг сонсоод мөн л адил хариу үйлдэл үзүүлснийг мөрдөн байцаалтын баримт бичигт дурдсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026
Оддын амьдрал Урлаг

IShowSpeed-ийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шалгаж эхэллээ

08/07/2026
Оддын амьдрал Урлаг

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.