Музей бол хүн төрөлхтний түүх соёлын үнэт дурсгалын нэг билээ. Өдгөө дэлхийн 202 оронд нийт 55.000 гаруй музей байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн олон музейтэй нь Мехико хот (128 байдаг) гэнэ.
Тэгвэл анхны музей нь түүхчдийн үзэж байгаагаар эртний Вавилонд байгуулагдсан түүхтэй ажээ. Ингээд та бүхэнд дэлхий дээрх хамгийн өвөрмөц арван музейн тухай толилуулъя.
Тэгвэл анхны музей нь түүхчдийн үзэж байгаагаар эртний Вавилонд байгуулагдсан түүхтэй ажээ. Ингээд та бүхэнд дэлхий дээрх хамгийн өвөрмөц арван музейн тухай толилуулъя.
Исланд: Бэлэг эрхтний музей |
|

Исландын Рейкьявик хотод байдаг бэлэг эрхтний музейг 1997 онд тэтгэвэртээ гарсан багш Сигурдур Хьяртарсон үүсгэн байгуулсан бөгөөд Исландад амьдардаг амьтдын бэлэг эрхтний музей юм. Өдгөө энд 93 төрлийн амьтны 2 мм – 170 см хүртэлх урттай 280 гаруй бэлэг эрхтэн байдаг. Музейд дөрвөн хүн сайн дураараа бэлэг эрхтнээ хандивлахаар болсны эхнийхийг 2011 онд үзмэр болгожээ. (The Icelandic Phallological Museum)
ОХУ: Кунсткамера музей |
|

Энэ бол ОХУ-ын анхны музей юм. Пётр хааны зарлигаар 1727 онд байгуулж байсан музей нь өдгөө 2.000.000 гаруй үзмэртэй. Энэ музей этгээд хачирхалтай үзмэрүүдээрээ жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Тухайлбал гаж хөгжилтэй ан амьтан, хүн төрөлхтнөөс гадна эхийн хэвлий дэх ургийн итгэмээргүй дүр зураг олон байдаг аж. (The Kunstkamera Museum)
Турк: Аваносын үсний музей |

Ваарчин Чез Галипийн үүсгэн байгуулсан үсний музей нь Аванос хотын жижигхэн агуйд бий. 30 гаруй жилийн өмнө байгуулагдсан музей нь 16.000 гаруй хүний үстэй бөгөөд хүсвэл өөрийнхөө үснээс ч гэсэн үлдээх боломжтой ажээ. Музей нь ямар ч үнэ төлбөргүй бөгөөд Галипийн найз нар дурсгал болгож хайчилсан үсээ вааранд үлдээдэг байснаас эхлэлтэй юм. (The Hair Museum of Avanos)
Япон: Шимэгч хорхойн музей |

Хүний биеийг шимэгчлэн амьдардаг маш олон шимэгч байдаг. Тэдгээрээс 45.000 гаруйг нь үзмэр болгосон нэгэн музей Токио хотод бий. Энд ирснээр хүний биеийг шимэгчилдэг 8.8 м урт туузан хорхойг хүртэл харах боломжтой гэнэ. (The Meguro Parasitological Museum)
АНУ: Эртний вибраторын музей |
|

Хүн төрөлхтөн эрт цагт мод ба чулуугаар секс тоглоом хийж байсан түүхтэй. Тэгвэл вибраторыг анх хий өвчнийг анагаах зорилгоор зохион бүтээсэн ч өнөөдөр хамгийн түгээмэл хэрэглэгддэг секс тоглоомын нэг болжээ. Сан Франциско хотод байдаг энэ музейд 1800-гаад оноос 1970-аад оны үеийн загвартай маш олон вибратор бий. (The Good Vibrations Antique Vibrator Museum)
Энэтхэг: 00 – ын музей |
|

00 – ын музей АНУ, Өмнөд Солонгос зэрэг цөөнгүй оронд бий. TIME сэтгүүлээс онцолсон хамгийн хачирхалтай энэ музей Энэтхэгт байдаг. 1992 онд байгуулагдсан музей нь сайн дурын 50.000 гаруй ажилтантай бөгөөд 00 – той холбоотой бүхий л мэдээллийг авч болно. Хамгийн эртний үзмэр нь л гэхэд МЭӨ 2500 оны тэртээ хамаардаг ажээ. (The Sulabh International Museum of Toilets)
Бельги: Тарчлаан зовоох хэрэгслийн музей |

Эрүү шүүлтийг гүйцэтгэдэг олон хэрэгсэл байдаг. Тэдгээр хэрэгслийг дэлгэн үзүүлсэн музей Чех, Герман, Голланд, Итали зэрэг Европын оронд нэлээн бий. Бельгийн энэ музейн хувьд Европын эртний шоронд байрладаг бөгөөд 100 гаруй тамлах хэрэгсэл байдаг ажээ. (The Torture Museum Oude Steen)
Хорват: Бүтэлгүйтсэн дурлалын музей |

Хорватын Загреб хотод хайр сэтгэл нь бүтэлгүйтэж салсан эсвэл хаягдсан хүмүүст зориулсан музей байдаг гэнэ. Хүмүүс энд ирснээрээ бүтэлгүй дурлалынхаа шархыг анагаахын зэрэгцээ солилцсон бэлэг сэлтээ үлдээх боломжтой. Тухайлбал музейгээр зочилсон хүмүүс бөгж, Валентины бэлэгнээс эхлээд ягаан өнгөтэй гав, модоор хийсэн шийгуа зэргийг үлдээсэн байдаг. (The Museum of Broken Relationships)
9
Мексик: Занданшуулсан шарилын музей |
|

Дэлхий дээр занданшуулсан шарилын жинхэнэ үзмэр бүхий музей цөөхөн байдаг. 1865 онд анхныхаа үзмэрийг нийтэд дэлгэсэн музей нь 119 гаруй занданшуулсан шарилтай. Тэдгээрийн олонхыг Мексикээс олж илрүүлсэн байдгийн зарим нь ганцхан гуталтай байхад зарим нь нүцгэн ажээ. (El Museo de Las Momias)
10
Франц: Эротик музей |
|

Дэлхий дээр эротик музей олон бий. Тэдгээрийн нэг нь Парисын секс музей бөгөөд Япон, Өмнөд Африк, Энэтхэг гээд олон орны секс уламжлал, эротик үзмэртэй. Музейн таван давхар барилгын нэг давхарт нь XIX – XX зууны үеийн эмсийн хүрээлэнг байгуулжээ. Үзэсгэлэнгийн энэ танхимд богино хэмжээний
порно кино үзүүлдэг гэнэ. (Musée de l'érotisme)
порно кино үзүүлдэг гэнэ. (Musée de l'érotisme)
Эх сурвалж: Bunny.mn