Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Залуу жанжны ёслолын сэлэм
Музей

Залуу жанжны ёслолын сэлэм

Урлаг Урлаг03/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНМАУ-ын баатар, залуу жанжин, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн ёслолын сэлэм Булган аймгийн орон нутаг судлах музейд хадгалагдаж байна.

Энэхүү сэлэмийн хуй нь 794 гр, сэлэм нь 865 гр нийтдээ 1кг 659 гр жинтэй 85,3 см урттай аж. Залуу жанжны энэ сэлэм нь хүүхэд залуучуудын бахархан ярих үзмэр төдийгүй тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх үнэт өв болсоор байна.

Одоогийн Булган аймгийн Сайхан сумын ард Жамъянгийнд 1912 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хоёр ихэр хүү төрсний нэг нь БНМАУ-ын жанжин Лхагвасүрэн байв. Айлын отгон хөвгүүн дээрээ нэг ах, таван эгчтэй байжээ.

Ж.Лхагвасүрэн 1939 оны Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогч, 1945 онд Монголын зэвсэгт хүчнийг Х.Чойбалсангийн хамт командалж, 1953 оноос БХЯ-ны орлогч сайд, 1978 оноос БНМАУ-аас БНБАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт  элчин сайдаар ажиллаж байжээ.

20 насандаа сайн дураараа цэрэгт мордож, Монгол ардын хувьсгалт цэргийн /МАХЦ/ Тамсагбулаг дахь 15 дугаар морьт дивизэд хуваарилагдан цэргийн эрдэмд шаламгай суралцсан байна.

Залуу жанжин Ж.Лхагвасүрэн нь 1971 онд “Цэрэг эрийн замналаас”, 1975 онд “Олон жилийн зузаан нөхөрлөл”, 1979 онд “Халхын гол” зэрэг номуудыг бичиж хэвлүүлжээ. Харин түүний “Сэтгэлд шингэсэн он жилүүд” хэмээх дуусгаж амжаагүй номыг нь Да.Дамдиндорж, Б.Жанчив нар редакторлан 1984 онд хэвлүүлсэн байна.

Түүний алдрыг мөнхөлсөн хөшөө дурсгал нь Булган аймгийн төв цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатар дүүргийн 8-р хороонд  бий.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа

19/06/2026
Музей Урлаг

Нийслэл, орон нутгийн 35 музей төлбөр тооцоогоо бүрэн цахимжууллаа

17/06/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа

19/06/2026

О.Шимүнэ олон улсын шилдэг бүжигчин шагнал хүртжээ

19/06/2026

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026

Европын 13 улсын 13 киног үзэгчдэд хүргэнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.