Ангилал: Нийгэм

Маргааш буюу 2015 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 12 цагаас Монголын бүх их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам СУИС-ийн хичээлийн 2-р байранд болно.

Инээдмийн киноны шинэ өнгийг тодорхойлсон “Хар сувдны нууц” уран сайхны киноны тасалбар эрэлт ихтэй байгаа гэнэ. Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамд олдож түүнийг эх орондоо авчирах нууц захиалга авсан дөрвөн хулгайч Вьетнамыг зорино. Үзэсгэлэнт үнэг Цоомоо, бүтэлгүй мухар Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөнө. Тэдэнд захиалга өгсөн нууц ноёнтон хэн болох нь тодорхойгүй… Цааш дөрвөн хулгайч хэрхэхийг кино теарыг зорьсноор учгийг тайлж учрыг нь тунгаах болно.

2011 онд “Хязгааргүйн цаана” тоглолтоо толилуулсанаас хойш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан Б.Баярцэцэг 05-р сарын 08-нд “Крокус эвент холл”-д орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт юм. Өмнө нь 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байжээ.

Б.Лхагвасүрэн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг нь цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл юм.

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох ажээ.

UBS телевизийн хамт олон цаатан ардын өвөрмөц ёс заншил, түүх соёлын онцлог, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах үзлийг түгээн сурталчлах, хойч үед таниулах, үлдээн хадгалах зорилгоор бүтээсээн “Содура” дэлгэцийн уран бүтээлийн төслөө амжилттай хэрэгжүүлж байна. 3 сарын 20-ны өдөр нээлтээ хийснээсээ хойш өнөөдөр ч кинотеатр зорих олны хөлийг тасалдуулалгүй, ахмад настан, залуу үе гээд бүх насны үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа нь энэ хамт олон уран бүтээлч сэтгэлгээгээр чин сэтгэлээ зориулан бүтээснийх нь томоохон илэрхийлэл.