Хан-Уул дүүрэгт, АПУ ХК-н зүүн талд буюу бидний сайн мэдэх Богд Хааны музейн баруун хойд талд байрлах “Интермед” эмнэлэг нь 05-р сарын 07-нд болох нэг жилийн ойгоо угтан “Эрүүл ирээдүйн төлөө” гурван сарын аянг зарлажээ. Энэхүү аяны хүрээнд нийгэмд хандсан сайн үйлсийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаас хүүхдийн ном, тоглоом, хувцас цуглуулж Хан-Уул дүүргийнхээ эмзэг бүлгийн хүүхэд багачуудад хандивлах, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг шинжилгээ хийх, “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран “Дусал Цус Амьдрал Бэлэглэнэ” уриатай цусаа хандивлах сайн дурын аян өрнүүлэх, мөн урьдчилан сэргийлэх үзлэгийг дэмжих зэрэг нилээдгүй ажлуудыг төлөвлөжээ.