Монголын кино уран бүтээлчид жил болгоны “48 цаг” бэсрэг кино наадамд оролцдог бөгөөд өнгөрсөн жил “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг зураг авалт”-ын төрөлд тэргүүлсэн билээ. Харин энэ жилийн хувьд “Үндэс” киноны уран бүтээлчид Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар “48 цаг” кино наадамд оролцохоор АНУ-ыг зориод байсан билээ.
Ангилал: Нийгэм
УДЭТеатрт – 19:00 цагт “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг
СТӨ-нд – 19:00 цагаас “Супер ээж” Х түц продакшны цоо шинэ хошин шогийн тоглолт
Тусгаар тогтнолын ордонд – Мөрөөдлийн театрын “Цаг өөр болжээ” хошин шоу тоглолт
Монгол улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” зорилтот төслийн концертууд амжилттай туурвигдаж үзэгчдийн хүлээлттэй тоглолтуудын нэг болоод байгаа билээ.
Монголын бүжгийн урлагийн хөгжлийг “Лидер данс” клубын оролцоогүйгээр төсөөлөх аргагүй. Тус клубын хамт олон үүсгэн байгуулагдаад хэдийнээ 10-н жилийг ардаа үджээ. Энэхүү 10-н жилийн ойн баярын хүрээнд хүндэтгэлийн тоглолтоо зохион байгуулахаар болсон байна.
Парисын загварын долоо хоногийн үеэр өвөрмөц хувцас, гутлаар олны анхаарлыг татах нь сайны ёр гэдэг. Рианна ч бас үүнийг орхигдуулахыг хүсээгүй бололтой, нисэх онгоцны буудал дээр буухдаа л гутал гэхэд гутал биш хачин юмаар гоёж, олныг шоконд оруулжээ.
…Чи бол миний амьдралын хайрлаж сонгосон хайр бас чамд итгэсэн хань минь…Тиймээ хүн бүр хайртаа итгэж ханилан суудаг. Эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хайр, халамж, итгэл, хүндлэлийг нөгөө биенээсээ хүсдэг. Хүсэл тань биелэхгүй болох аваас өөр хэн нэгнийг хайх, өөрийн үнэнчээр хайрлана гэсэн амлалтаасаа няцах үе бүү гараасай гэдгийг сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Аюултай харилцаа” кинонд өгүүлжээ.
СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн Европын улс орнуудад амьдарч байгаа Монголчууддаа зориулан амьд хөгжмийн HEAVEN хамтлагтай хамтран айлчлан тоглолт хийхээр Европ тивийг зорьжээ.
Монголчууд циркийн урлагт үнэхээр хайртай, дуртай нь дахин нотлогдож байна. Хоёр жилийн өмнө “Дэлхийн цирк Монголд” тоглолтын тасалбарыг худалдан авах гэсэн иргэд циркийн гадна урт дараалал үүсгэж, долоо хоног тоглох байсан хөтөлбөрийг дахин долоо хоногоор сунгуулж байсан. Хөхрөлдөөнд хөдөлдөггүй хөх асартаа зочлон араатан амьтан хэрхэн сургагчийнхаа гарын аясаар эрхлэн, тоглож, санаанд багтамгүй үзүүлбэр хийж байгааг харж, илбэчдийн ур ухааныг биширч, гайхамшигт акробатчдын дүүлэн нисэхийг шимтэн үзэхийг хүсдэг энэ хүсэл өдгөө ч хэвээрээ аж.
“Youtube” болон сошиал ертөнцөд гитар Гантулга нэрээрээ олонд танигдсан дуучин О.Гантулгыг бид МҮОНТВ-ын “Нарны жим” олон ангит киноны Оросоогийн дүрээр мэдэх болсон билээ.
04 нд 17.00 цагт Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурь, 05 нд 17.00 цагт А.Адан “Жизель” балет, 11 нд 17.00 цагт Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурь, 12 нд 17.00 цагт П.И.Чайковский “Франческа да римини”, Х.Вера “Диваажин энд байна” балет, 18 нд 17.00 цагт Ж.Верди “Аида” дуурь, 19 нд 17.00 цагт Ж.Верди “Аида” дуурь, 25 нд 17.00 цагт Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балет, 26 нд 17.00 цагт Балетын үдэш
