Ангилал: Нийгэм

Гэрэл зургийн 80 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэнэ
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Уг хуралд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон ахмад уран бүтээлчид оролцож, тус холбооны шинэ зохион байгуулалт, шинэлэг үйл ажиллагааны талаар болон энэ онд тохиож буй Монголд гэрэл зургийн анхы алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд хийх ажилуудаа танилцууллаа.

Дуучин З.Цэрэндуламын “Монгол минь сайхан” тоглолт 3 дугаар сарын 12, 13-нд 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нөө тоглогдох гэж байна. Тоглолтонд: АЖ А.Долгор, МУГЖ поп дива Б.Сарантуяа, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Эрдэнэцэцэг, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, ҮДБЭЧ-ын үндэсний их найрал хөгжим, ДБЭТеатрын Мемори поп оркестр болон бусад уран бүтээлчид оролцох ажээ.

Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэх “Эх орны дуун” уран бүтээлийн тоглолтыг Улсын филармонийн уран бүтээлчид үзэгчдийн мэлмийд өргөн барих гэж байна. Энэхүү тоглолтод Н.Жанцанноровын “Хүний заяа”,”Аз жаргалын бороо” романс, “Отгонтэнгэр” романс, Б.Шаравын “Зүрхний хайртай эх орон”, “Холын амраг” романс, “Бүүжидмаа”, “Монголын тал нутаг”, Чингис хаан дуурын Тэмүүжин, Жамухын ари, Б.Баттөмөрийн “Бодлын цагаан хун”, Г.Дарамзагдын “Монголын сайхан орон” эгшиглэнэ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын8-наар нийслэлд олон үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Эдгээрээс хамгийн содон нь “Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүн байсан юм. Уг хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн санаачилж, Эрхэмсэг хүмүүний “Элеганс” сэтгүүл, Шуурхай хөтөч-Zone.mn сайт хамтран зохион байгуулсан.

Урлагийн бүх төрөлд уран бүтээлээ туурвиж ажиллаж амьдардаг мянга мянган залуучуудын дуу хоолой болж 10 гаруй салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны салбар зөвлөл АНУ-д байгуулагджээ.

Удахгүй болох эр цэргийн баяр, зэвсэгт хүчний 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид нийт эрчүүддээ зориулан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээ энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд 19:00 цагаас тоглохоор болжээ.

СТӨ-нд – 19:00 цагаас “Супер ээж” Икс түц продакшны цоо шинэ хошин шогийн тоглолт

Тусгаар тогтнолын ордонд – Мөрөөдлийн театрын “Цаг өөр болжээ” хошин тоглолт