Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хос дууны анхдагчид оройхон гараад ширүүхэн дайрна
Нийгэм

Хос дууны анхдагчид оройхон гараад ширүүхэн дайрна

Урлаг Урлаг18/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
28d2bf4878b30a24big3946645982015-03-18-12-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын хос дуучид гэхээр зууны манлай дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн гэгчлэн жагсаалт хөвөрдөг. Харин тэднийг уран бүтээлээ түр завсарласан байх 90-ээд оны эхээр “Би эндээс явахгүй” уран сайханы кино “мода” болж, тус киноны дуу болох Сэтгэлийн үг хэмээх уран бүтээл киноноосоо ч илүү үзэгчдийн сэтгэлд хүрч, удаан хугацаанд хит болон, олны ам дамжин аялагдаж байсан түүхтэй. 

   Түүх сөхсөн учир гэвэл энэ дууг дуулж амьдруулсан хос дуучдын тухай юм. МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар залуу халуухан, хийж бүтээх их хүсэл мөрөөдлөөр урлагийн ертөнцөд “Сэтгэлийн үг” дуугаар олонд танигдаж, тухайн үеийн анхны нийтийн дууны дүрстэй клипийг хийж ёстой л шуугиулж байсан удаатай. Харин хоёр дуучны талаар тухайн үед хөгжиж байсан шар хэвлэлээр элдэв таагүй мэдээллүүд ар араасаа гарснаар тус тусын уран бүтээлийг туурвиж 20 гаруй жил дууны уран бүтээлдээ 2 талд үнэнчээр зүтгэжээ.  Энэ хугацаанд тэдний дуулж амьдруулсан олон дуунуудыг нийтийн дууны нэгэн үеийнхэн дуулж амьдруулж, олонд танигдсан удаатай.

   МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар У.Далантай 2004 онд гавьяат, С.Эрдэнэцэцэг 2005 тонд гавьяат болжээ. Хоршин дуулж уран бүтээлээ эхлүүлсэн хоёр гавьяатайг ард олны сэтгэлд хоногшсон дуунуудаа хэзээ нэг хамтран дуулж, тухай үеийн олон үзэгчдийн сонорыг мялаах бол гэлцэх яриа хааяа сонсогддог байлаа.  Харин энэ онд тэд нийлж үзэгч түмнээ тэртээх 1990-ээд он хөтөлжээ. “Сэтгэлийн үг”, “Сэтгэлийн булаг” дуунуудаа дахин амьдруулж, шинэ жанр, хөгжмийн найруулгатай дуулсан дуучид 8 хос дуутай цомгоо өлгийдөн авч байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 1-нд Hi-Fi рекордст 12,00 цагаас сонсогчидтойгоо цомгийн баяраа тэмдэглэх гэнэ. Эхний 50 азтан гавьяатуудын цомгийг бэлгэнд авч, сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг нь амьдаар сонсож, цомгийн баярт оролцох боломжтой гэнэ. Харин шинээр амьдруулсан “Сэтгэлийн булаг”, “Сэтгэлийн үг” дуунуудыг дараах линкээр шууд үзэж болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.