Ангилал: Нийгэм

Khurelkhuu” студи, “Хас медиа” entertainment, “shoэ by shot” студийн хамтын бүтээл гашуун бөгөөд үнэн түүхийг хөгжилтэй харуулж чадсан “Хамтран амьдрагч” УСК маргаашнаас буюу 2-р сарын 6-аас бүх кино театрын дэлгэцнээ гарах гэж байна. Уг киноны зохиолчоор Х.Болор-Эрдэнэ, найруулагчаар Ч.Ганзориг, продюссероор Д.Хүрэлхүү ажилласан бөгөөд киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн байна.

Монголын дуурийн шилдэг найман гоцлол дуучид өөрсдийн уянгалаг хоолойгоор үзэгч түмэнтэйгээ уулзах гэж байна. Тэд энэ сарын 12-ны үдэш “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийхээр болсон байна.

“Монгол уран бүтээл” төслийн хүрээнд морин хуурын чуулгын уран бүтээлчдийн гайхамшигт ардын дуу цуврал бүтээлийн “Торгоны хээ” тоглолт өнөөдөр Улсын филармонийн концертийн танхимд 19:00 цагаас болох гэж байна.

“Guys” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ орж шинэхэн клипүүдээ үзэгчдэд дэлгэх болсон билээ. Тэгвэл тэд энэ хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын баяраар дурлалт хосууддаа зориулан “Хайрын бүжиг” шоу тоглолтоо хийхээр болсон билээ. Энэхүү тоглолт нь Чингисийн өргөө “Event Hall”-д болох гэж байгаа бөгөөд өнөөдөр 11:30 минутаас Хэвлэлийн хүрээлэнд тоглолтын талаар мэдээлэл хийхээр болжээ.

Бүжин гэх эмэгтэйн дүрээр олны танил болсон жүжигчин Б.Баярмаа киноны саналд дарагдах болсон гэдэг. Хамгийн сүүлд “Миний хайр” киногоор үзэгчдийг багагүй шуугиулаад авсан. Уг киноны дүрээрээ ..”Миний гэсэн ертөнцөд чамаас өөр хэн ч байхгүйг мэдсээр байж Чи яагаад намайг гомдоогоод байгаа юм” хэмээн олон залуусын зүрх сэтгэлийг шархлуулж, уяруулж, бодолд автуулаад амжсан. Тэгвэл түүнийг тун удахгүй дөрөв дэх хүүхдээ өлгийдөх гэж байгаа тухай нэгэн жүжигчин бүсгүй зургийн нийтлэн олонд дэлгэсэн.

Эдүгээгээс зургаан жилийн өмнө хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Арвайн Үндэс” компани үүсэн байгуулагдаж байсан билээ. “Хүнсний салбарт-Хөгжил дэвшлийг” уриа дэвшүүлсэн “ажилчин зөгий” шиг энэ хамт олон эдүгээ Монгол Улсын “Хүнсний манлай үйлдвэр” хэмээн өргөмжлөгдөн, ажил үйлс нь амжилттай өрнөж байна.

Монголын урлагийн хөгжилд охидын хамтлаг гэдгээрээ ялгарч олон жилийн турш чанартай уран бүтээлээр үзэгчдээ байлдан дагуулж буй хамтлагийн нэг бол яахын аргагүй Sweetmotion билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” мэдрүүлэх гэж байна. Уг шоуны онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулах бөгөөд “Best Tailor” хувцасны шилдэг шоу үзүүлбэрийг үзүүлэх юм байна.

Дуучин Николь Шерзингер найз залуу Льюис Хамилтоноос сүр дуулиантайгаар салжээ. Хосууд долоон жил болзосны эцэст харилцаагаа бүрмөсөн тасалсан байна. “The Sun” сонинд нийтэлснээр Формула-1 авто уралдааны аварга, 30 настай Хамилтон дуучин бүсгүйтэй гэрлэж, гэр бүл зохиохоос татгалзсан гэнэ. Тус сонины эх сурвалж Дэн Вуттэн “Хамилтон өөртэй нь гэрлэх төлөвлөгөөгүй байсныг Николь олж мэдсэн. Ингээд сэтгэлээр унасан Николь ирээдүйд итгэх итгэлээ алдсан юм” хэмээн ярьжээ. Тэд өмнө нь гурван удаа салж, эргэн нийлж байжээ.

УДБЭТ Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриа энэ сард тавих гэж байна. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурийг тайзнаа амилуулсны түүхт 80 жилийн ой өнгөрсөн онд тохиосон юм. Б.Дамдинсүрэнгийн“Учиртай гурван толгой” дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичин ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллаж байсан юм. Тус дуурийг манай уран бүтээлчид тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй билээ.