Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төв халхын уртын дууны наадам шилдгүүдээ тодрууллаа
Нийгэм

Төв халхын уртын дууны наадам шилдгүүдээ тодрууллаа

Урлаг Урлаг23/07/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c28cce8691bd2019original3808780092014-07-23-09-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өвөрхангай аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх ССАЖГ, Эрдэнэзуу музей хамтран “Төв халхын уртын дууны наадам”-ыг Хархорин  суманд энэ сарын 21-ний өдөр анх удаагаа зохион байгууллаа.

  Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Францын Элчин сайд Ив Дэлунэ, ССАЖЯ-ны Соёлын биет бус өвийн хэлтсийн дарга н.Жаргалсайхан,  Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын дэргэдэх ССАЖГ-ын дарга Д.Түмэнжаргал, Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Лхагвабуд, Засаг дарга Л.Энхбат, Эрдэнэзуу музейн дарга Н.Төмөрбаатар нар оролцлоо.

Наадамд Өвөрхангай, Архангай, Орхон, Булган аймгуудын 16 уртын дуучид оролцсон байна.  Төв халхын уртын дууны наадамд  оролцогчидыг залуу, дунд, ахмад гэсэн гурван насны ангиллаар шалгаруулсан байна. Тэгвэл  Залуу насны ангилалд тэргүүн байрт   Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан сумын уртын дуучин н.Цэцэгсүрэн шалгарсан бол  II байрт Архангай аймгийн уртын дуучин н.Нарантуяа, III байрт  Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уртын дуучин н.Заяахүү, тусгай байрт Орхон аймгийн уртын дуучин Отгонцэцэг шалгарчээ.

Харин   дунд насны ангилалд тэргүүн байрт   Өвөрхангай аймгийн Уянга сумын уртын дуучин н.Дүгэрсүрэн, дэд байрт   Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уртын дуучин н.Цэвэлсүрэн, гутгаар байрт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уртын дуучин н.Мөнхбат шалгарсан байна. Хариэн тусгай байранд Орхон аймгийн уртын дуучин Оюундарь шалгарчээ.

Тэгвэл ахмад насны ангилалд I байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уртын дуучин н.Цэрэндэгд, II байрт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уртын дуучин н.Гаваа, III байрт Булган аймгийн уртын дуучин Сандагдорж, тусгай байранд Архангай аймгийн уртын дуучин Долгорсүрэн нар шалгарчээ.  Наадамд шагналт байр эзэлсэн уртын дуучдад Францын элчин сайд Ив Дэлунэ өөрийн зүгээс тусгай шагнал гардуулж өгсөн байна.  Төв халхын уртын дууны наадам  цаашид жил бүр зохион байгуулагдах ажээ. 

Н.Болд



Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ж.Замилан: Надад сахилгагүйтэж явсан үе бий. Гэхдээ шинэ уран бүтээл туурвихад нас оройтдоггүйг мэдэрч байна

21/05/2026

Өндөр гэгээний сүмийн дээврийн сэргээн засварлалтын ажлыг эхлүүллээ

21/05/2026

Ээтэн дугуй үзүүртэй хүрэл хутга

21/05/2026

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.