Ангилал: Нийгэм

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” уран сайхны кино Герман улсын Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарчээ. Тиймээс уг киноны зохиолч, продюсер хоёр Герман улсыг зорьсон сурагтай. Энэхүү киногоор 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны үнэ цэнийг харуулахыг зорьжээ.

Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг “48 цаг” олон улсын бэсрэг кино наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж, нийт 24 багийн 48 цагт багтаан туурвисан кино бүтээлүүдийг хүлээн авч дуусчээ. Кино наадам үзвэрүүдээ энэ сарын 9, 10-ны ѳдрүүдэд “Тэнгис” кино театрт үзэгчдэд толилуулах бөгөөд шилдэг бүтээлүүд болон “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эздийг тодруулна.

Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангаас маргааш буюу 10 дугаар сарын 10-ны 11:00 цагт УДБЭТ-д хэвлэлийн хурал хийх болсон тухай зарлажээ.

Монголын номын сангуудын консорциумаас Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Соёл урлагийн их сургууль, Герман, Монголын хамтарсан ашигт малтмалын дээд сургууль (GMIT)-тай хамтран “Mongolian Library Updete” улсын зөвлөгөөнийг 2019 оны 9 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

“Соёлын тухай” хууль, “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль, Засгийн газрын 2019 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд “Ерөөлч, магтаалчдын анхдугаар зөвлөлдөх уулзалт”, “Ерөөлч, магтаалчдын улсын VIII уралдаан”-ыг БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Өмнөговь аймгийн ЗДТГ, “Ерөөлч, магтаалч нарын холбоо” ТББ хамтран Есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын хүрээнд “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогийн газар, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Үндэсний номын сан хамтран зохион байгуулж байна.