Ангилал: Нийгэм

Монголд анх удаагаа “Блэк Бокс” театрын тайзнаа Францын алдарт яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, зураач, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” моно драм өнгөрөгч оны 12 сард нээлтээ хийж байсан билээ. Жүжгийн гол дүрийг тус театрын жүжигчин Д.Оюунзул амилуулан хүргэж байсан. Тэгвэл энэхүү жүжиг энэ сарын 17-нд 18:00 цагаас “Блэк Бокс” театрт дахин тоглогдохоор болжээ.

Хоёр мянганы алтан заагт Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагласан олон залуус хүч түрэн ирж байв. Ингээд шинэ мянганы алтан босгон дээгүүр өөрийн гэсэн өнгө төрх, авьяас билгээрээ шалгарч үлдсэн цөөн залуучууд дараагийн мянганд үеэ төлөөлөн шалгарч байсан нь саяхан мэт. Гэвч тэр цагаас хойш арван таван жил өнгөрч, шинэ мянганы босгон дээгүүр алхаж орсон авьяас билэгтнүүд өдгөө ард түмэндээ хүндлэгдэж, төрдөө данслагдсан томоохон уран бүтээлчид болон өсч өндийжээ.

СТӨргөөнд 19:00 цагт “Маск” продакшны шилдгийн шилдэг тоглолтМҮЭСТОрдонд, 19:00 цагт Шинэ үе продакшны шилдэг номерууд

Тэнгис кино театрт “Хоббит- Таван армийн тулаа” УСК, “Танхай тээгч” МУСК, “Тютю” уянгын МУСК, “Амьдрал нулимсанд дургүй” МУСК, “Музейд өнгөрүүлсэн шөнө-Булшны нууц” УСК, “Падингтон” гэр бүлийн инээдмийн кино“, Мухар гудамж” МУСК, “Өлсгөлөн тоглоом” УСК

Өргөө кино театрт “Хоббит- Таван армийн тулаан” УСК, “Музейд өнгөрүүлсэн шөнө” бунхны нууц УСК, “Падингтон” хүүхдийн УСК, “Танхай тээгч” МУСК, “Тютю” уянгын МУСК

Хоёр мянганы алтан заагт Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагласан олон залуус хүч түрэн ирж байв. Ингээд шинэ мянганы алтан босгон дээгүүр өөрийн гэсэн өнгө төрх, авьяас билгээрээ шалгарч үлдсэн цөөн залуучууд дараагийн мянганд үеэ төлөөлөн шалгарч байсан нь саяхан мэт. Гэвч тэр цагаас хойш арван таван жил өнгөрч, шинэ мянганы босгон дээгүүр алхаж орсон авьяас билэгтнүүд өдгөө ард түмэндээ хүндлэгдэж, төрдөө данслагдсан томоохон уран бүтээлчид болон өсч өндийжээ. Тэдний тэргүүн магнайд өнөөдрийн олон дууг ард түмнийхээ зүрх сэтгэлд эгшиглүүлсэн СТА дуучин Лосолын Болдбаатар гэдэгтэй хэн ч санал нийлнэ.

Бүх нийтийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны нэгдүгээр улиралд “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” хөгжмийн уран бүтээлийн төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна. Төслийн эхний тоглолт болох Морин хуур чуулгын “УРАН СЭТГЭМЖ” дан хөгжмийн бүтээлийн тоглолт 2015 оны 01 сарын 15-ны 19 цагт өөрийн танхимдаа тоглоход бэлэн боллоо. Тоглолтод нэрт хөгжмийн зохиолчид болох Ц.Нацагдорж Б.Шарав З.Хангал Н.Жанцанноров нарын бүтээлүүд эгшиглэх болно.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтуни, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2014 оны 01 дугаар сарын 29.30-ны өдрүүдэд 19:00 цагаас өөрийн тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.

Хэвлэлийн хуудаснаас салдаггүй Kim kardashian талаар бас нэгэн мэдээлэл тараад байгаа нь Kim kardashian нөхөр Kanye west тэй хамт явж байгаад папарациудын дуранд өртжээ. Тэрээр энэ үед онгоцны буудал дээр байсан бөгөөд дотуур хувцас өмсөөгүй байгаа нь дуранд их тод өртжээ.

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 18 дахь удаагийн шилдгүүд өнөөдөр тодорч шагналаа гардлаа. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт шилдэг бичлэгийн эздэд шагнал гардуулж, амжилт хүсээд, “Монгол уран бичлэгийг” ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн бахдам амжилт байсан. Монгол хэл бичгийн эрдэмтэд, багш, оюутнууд, энэ уралдаанд оролцогчид бол Монголынхоо түүх соёлыг уламжлан авч яваа гавьяатай хүмүүс юм.

Алдарт дуучин Beyonce-гийн Интсаграмм хуудсандаа байршуулсан элсэн дунд хэвтэж байгаа зураг түүнийг жирэмсэн байх магадлалтай хэмээн янз бүрийн яриаг дагуулж байсан бол Саяхан Айви охины гурван насны төрсөн өдрийг тэмдэглэсэний дараагаар дуучин бүсгүй маань удахгүй ахин нэг шинэ хүн мэндэлнэ гэдгийг гэр бүлийхэндээ мэдэгджээ