Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Өмнөд Солонгосын брэндүүд дуучин, жүжигчин Ча Ын Угийн оролцсон сурталчилгаануудаа зогсоож эхэлжээ
Оддын амьдрал

Өмнөд Солонгосын брэндүүд дуучин, жүжигчин Ча Ын Угийн оролцсон сурталчилгаануудаа зогсоож эхэлжээ

Урлаг Урлаг27/01/2026Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын брэндүүд кино жүжигчин, к-поп од Ча Ын Угийн татвараас зайлсхийсэн талаар дуулиан дэгдсэний дараа түүний оролцсон сурталчилгаануудаа зогсоож эхэлжээ.

Тэрбээр ээжийнхээ нэр дээр бүртгэлтэй нууц компанийг ашиглан 20 тэрбум воны ($13 сая) татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэх мэдээлэл саяхан тарсан юм.

Шинхан банк, арьс арчилгааны “Abib” брэнд зэрэг бизнесийн байгууллагууд Ча Ын Угийн сурталчилгаануудыг сошиал хуудаснаасаа буулгасан байна.

Эрүүл мэндийн “BodyFriend” компани Ча Ын Уг өөрийн нүүр царай болгохоо больж, өөр хүнээр орлуулахаар төлөвлөж эхэлснийг хэвлэлүүд мэдээлжээ.

Солонгосын Үндэсний Татварын Алба өнгөрсөн онд ээжийнх нь үүсгэн байгуулсан компани хэрэг дээрээ зөвхөн цаасан дээр бүртгэлтэй компани болохыг илрүүлсний дараа Ча Ын Уд их хэмжээний нэмэлт татвар төлөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлсэн талаар “Edaily” сайт мэдээлсэн байна.

Тус компани Ча Ын Угийн харьяалагддаг агентлаг “Fantagiо”-тай энтертайнмент үйл ажиллагааг нь хариуцах гэрээ байгуулж, орлогыг нь цуглуулдаг байжээ. Ингэж дамжуулсны үр дүнд Ча Ын Уд ногдох татварын хэмжээ 20 орчим хувиар багассаныг албаныхан шалгаж тогтоосон байна.

Одоо Ча Ын Угийн баг татварын албыг эцсийн шийдвэр гаргахаас өмнө дүгнэлтийг дахин хянуулахаар зохицуулах байгууллагад хандаад байгаа ажээ.

Дээрх мэдээг цацагдсаны дараа “Fantagio” агентлаг “Бид татварын хуулийг тайлбарлах, хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохих хууль эрх зүйн хүрээнд идэвхтэй тодруулан ажиллаж байна. Асуудлын гол нь Ча Ын Угийн ээжийн үүсгэн байгуулсан компани татварын хууль ёсны субъект мөн эсэх явдал юм” гэж мэдэгдсэн байна.

Мөн уг мэдэгдэлд Ча Ын Уг “хууль дээдлэгч иргэнийхээ хувиар татварын бүх тайлан болон бусад бүх үүргээ үнэнчээр биелүүлсээр байх болно” гэжээ.

“Fantagio” агентлаг өөрөө бас энэ асуудлын улмаас 8.2 тэрбум воны нэмэлт татварын өрөнд ороод байгаа юм байна.

“Astro” хамтлагийн гишүүн Ча Ын У нь “My ID is Gangnam Beauty”, “Rookie Historian Goo Hae-ryung” зэрэг телевизийн цувралуудаар алдаршсан жүжигчин юм.

Тэрбээр татварын дуулианд холбогдсон Өмнөд Солонгосын урлагийн алдартнуудын сүүлийн төлөөлөл болж байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард татварын алба жүжигчин Юү Ён Сокоор 7 тэрбум воны нэмэлт татвар төлүүлэх шийдвэр гаргаж байсан бол үүнээс нэг сарын өмнө жүжигчин эмэгтэй И Ха Нигээр 6 тэрбум воны татвар нөхөн төлүүлэхээр болж байв.

Арванхоёрдугаар сард ерөнхийлөгч И Жэ Мюн өндөр орлоготой, чинээлэг иргэдийн татвараас зайлсхийсэн хэргийг илрүүлэхэд илүү их хүчин чармайлт гаргаж ажиллахыг холбогдох албаныханд даалгаж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026
Оддын амьдрал Урлаг

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

28/10/2026
Оддын амьдрал Урлаг

Крис Браун шоронд хоригдох ялаас мултарлаа

26/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026

Тим Буртон шинэ анимейшн бүтээл дээр ажиллаж байна

29/10/2026

Дараагийн Жеймс Бондын жүжигчин 2026 оны сүүлээр тодрох төлөвтэй байна

29/10/2026

Киану Ривз, Ма Дон Сок нар “The Gangster, The Cop, The Devil” киноны Холливуд хувилбарт хамтран тоглож магадгүй

29/10/2026

Алдарт “Улаанбаатарын үдэш”-ийн зохиогчийг хоёр өрөө байраар урамшууллаа

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.