Ангилал: Нийгэм

“Хувьсал продакшн”-ыг бид чанартай уран бүтээлүүд чадварлаг жүжигчдээр нь андахгүй болсон. Сүүлийн үед “Зүрхээр наадагч” киноны зохиолтой холбоотой таагүй мэдээллүүд газар аваад байгаа хэдий ч тэд хэдийнээ дэлгэцийн гуравдахь уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Киноны ерөнхий найруулагчаар жүжигчин Уранчимэг ажиллажээ.

“Амьдрал нулимсанд дургүй” Монголын уран сайхны кино өчигдрөөс үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Залуусын хайр сэтгэл, гэр бүл төлөвлөлтөө буруу хийж байгаагаас гадна бие биедээ хүлээцтэй байх чадвар алдагдсан хэдий ч олны дотор хүн чанар, ухаан, ойлголцол, ханийн халамж, эх хүний нинжин сэтгэлээ гээгээгүй энгийн нэгэн бүсгүй байдаг гэдгийг Юмжирийн дүрээр харуулахыг зорьжээ.

Их аварга Асашёрюү Д.Дагвадорж фейсбүүк, твиттерийн найзууддаа шинэ оны босгон дээр мэндчилгээ дэвшүүлж хэлэхдээ “Фейсбүүк, Твиттерийн дагагч, дагуулагч та бүхэндээ ирж буй 2015 оны мэндийг хүргэе. Ирэх жил та бүхэнд маань аз хийморь, олз омог, цог золбоо дүүрэн жил болох болтугай гэж миний зүгээс хүсэн ерөөж байна. Та бүхэн ирж буй 2015 ондоо хүчирхэг, нийтэч байж, сайн сайхан үйлсийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.

МҮЭСТОрдонд 19:00 цагт- Шинэ үе продакшны шилдэг номерууд

Тэнгис кино театрт- “Хоббит- Таван армийн тулаан УСК, “Падингтон” гэр бүлийн инээдмийн кино МУСК , “Омарын эрэлд” МУСК “Музей өнгөрүүлсэн шөнө-Булшны нууц” УСК, “Танхай тээгч” МУСК “Мухар гудамж”, МУСК “Код” хэтрүүлэгт инээдмийн МУСК

Өргөө кино театрт- “Экзодус бурхад ба хаад” 3 Ди УСК, “Хоббит- Таван армийн тулаан УСК, “Код” хэтрүүлэгт инээдмийн кино “Музейд өнгөрүүлсэн шөнө” бунхны нууц УСК, “Падингтон” хүүхдийн УСК, “Танхай тээгч” инээдмийн МУСК

“Voice” хамтлагын ганц эмэгтэй дуучин болох Д.Отгонжаргал “өрх тусгаарлажээ”. Тодруулбал, тэрбээр СУИС-ийг төгссөн цагаасаа хойш тус хамтлагт дуулахаас гадна Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж байсан юм. Гэвч шинэ оны өмнөхөн Улсын филармониос гарч, чөлөөт уран бүтээлч болсон гэнэ.

Дуучин Жастин Бибер “Calvin Klein” брэндтэй гэрээ байгуулж, нүүр царайгаар тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний тоглосон зар сурталчилгаанууд өнөөдрөөс эхэлж телевизүүдээр цацагдаж эхэлжээ. Тэрбээр энэхүү сурталчилгаанд загвар өмсөгч Лара Стонетэй хамт тоглосон байна. “Calvin Klein” брэнд Бибертэй гэрээ байгуулахын тулд 250 мянган ам.доллар төлжээ.

УДЭТ энэ сард түүхэн жүжгүүдээ дахин тоглох гэж байна. Монгол Улсын Ардын жүжигчин А.Очирбатын зохиол Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгийг энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд, Монгол Улсын Төрийн Соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүү” туульсын жүжгийг энэ сарын 17, 31-нд тус тус тоглох юм байна.

“Хувьсал” продакшны найруулж гаргасан бүтээлүүд үзэгчдэд ихэд таашаагддаг. Тэдний хамгийн сүүлийн уран бүтээл болох “Зүрхээр наадагч” уран сайхны кино дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. Уг киноны зохиолчоор “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг ажиллажээ.