Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Л.Болдбаатар арав дахь удаагаа ард түмэнтэйгээ
Нийгэм

Л.Болдбаатар арав дахь удаагаа ард түмэнтэйгээ

Урлаг Урлаг14/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-01-13_173919653639022015-01-14-09-39[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     

      Хоёр мянганы алтан заагт Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагласан олон залуус хүч түрэн ирж байв. Ингээд шинэ мянганы алтан босгон дээгүүр өөрийн гэсэн өнгө төрх, авьяас билгээрээ шалгарч үлдсэн цөөн залуучууд дараагийн мянганд үеэ төлөөлөн шалгарч байсан нь саяхан мэт. Гэвч тэр цагаас хойш арван таван жил өнгөрч, шинэ мянганы босгон дээгүүр алхаж орсон авьяас билэгтнүүд өдгөө ард түмэндээ хүндлэгдэж, төрдөө данслагдсан томоохон уран бүтээлчид болон өсч өндийжээ. Тэдний тэргүүн магнайд өнөөдрийн олон дууг ард түмнийхээ зүрх сэтгэлд эгшиглүүлсэн СТА дуучин Лосолын Болдбаатар гэдэгтэй хэн ч санал нийлнэ.

      Аргагүй, ард олны хүсэн хүлээдэг цөөхөн дуучдын нэг бол Л.Болдбаатар яах аргагүй мөн. Тэрээр энэ л ард түмний хүлээлт, хүсэл сэтгэлийн дагуу арав дахь удаагийн бие даасан тоглолтоо нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнөө хийхээр зэхжээ.

      Тэрээр жил болгоны энэ өдөр хорвоод мэндэлсэн өдрөө ийнхүү ард олонтойгоо тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалыг бий болгоод арван оныг үдсэн байна. Аливаа хүн төрсөн өдрөөрөө өөрийгөө бус төрүүлж өсгөсөн ачтан ээжийгээ баярлуулах учиртай хэмээн ярьдаг нь цаанаа учиртай. Гэсэн хэдий ч ээжийгээ бус өөрийгөө баярлуулах нь олонтаа. Тэгвэл Л.Болдбаатар төрсөн өдрөө өөрийг нь урлагийн ертөнцөд өлгийдөж авсан сонсогч түмэнтэйгээ тэмдэглэхийг илүүд үзэх болоод ийнхүү арван он болжээ. Энэ бол хүн ёсны сэтгэл. Нөгөө талаар жинхэнэ уран бүтээлчийн чанар гэхэд болно.  

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.