Ангилал: Нийгэм

Дуучин Жастин Бибер “Calvin Klein” брэндтэй гэрээ байгуулж, нүүр царайгаар тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний тоглосон зар сурталчилгаанууд өнөөдрөөс эхэлж телевизүүдээр цацагдаж эхэлжээ. Тэрбээр энэхүү сурталчилгаанд загвар өмсөгч Лара Стонетэй хамт тоглосон байна. “Calvin Klein” брэнд Бибертэй гэрээ байгуулахын тулд 250 мянган ам.доллар төлжээ.

УДЭТ энэ сард түүхэн жүжгүүдээ дахин тоглох гэж байна. Монгол Улсын Ардын жүжигчин А.Очирбатын зохиол Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгийг энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд, Монгол Улсын Төрийн Соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүү” туульсын жүжгийг энэ сарын 17, 31-нд тус тус тоглох юм байна.

“Хувьсал” продакшны найруулж гаргасан бүтээлүүд үзэгчдэд ихэд таашаагддаг. Тэдний хамгийн сүүлийн уран бүтээл болох “Зүрхээр наадагч” уран сайхны кино дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. Уг киноны зохиолчоор “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг ажиллажээ.

​“Шарталт”, “Америк маягийн дээрэм” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин 40 настай Брэдли Купер саяхнаас кантри дуучин 25 настай Тэйлор Свифттэй болзох болжээ. Тэрбээр энэ тухайгаа өчигдөр “Өглөөний мэнд америкчуудаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна. Жүжигчин залуу “Тэйлор надад таалагдаад 4-5 жил өнгөрч байна. Тэр бүсгүйн гайхалтай төрх намайг ухаан балартуулдаг” гэж хэлжээ.

Монголын киноны зах зээлд гадны сериалууд хүч түрэн орж, өөр улс орны соёл хүчтэй нэвтрэх болсон. Харин тэрхүү орон зайг нөхөх “Дэггүй хөрш” олон ангит инээдмийн кино 1-р сарын 5-наас эхлэн Монгол телевизээр үзэгчдийн хүртээл болон хүрч эхэллээ.

Шинэ он гарсаар телевизийн ертөнцөд олон үйл явдал болох нь тодорхой болоод байна. Гадны орчуулгатай нэвтрүүлгүүдийн хажуугаар монгол хөрсөнд соёолсон анхдагч нэвтрүүлэг “UNIVERSE BEST SONGS” наадам энэ жил 7 дахь жилдээ болох гэж байна.

Гуравхан саяхүн амтай ч урлаг, спортын салбарт дэлхийн хэмжээнд үнэлэгдэх монголчуудын цуваа дуусахгүй байна. Саяхан Холливуудын 20 орны 600 гаруй уран бүтээлчид оролцсон Марко Поло киноны туслах дүрийг жүжигчин Б.Амарсайхан бүтээж олон монголчуудын омогшлыг төрүүлсэн билээ. Тэгвэл мэргэжлийн кунфугийн талаар үзүүлэх кино бүтээлд поксын дэлхийн аварга Ц.Цэвээнпүрэв тоглохоор болжээ.

Алдартнууд хувийн амьдралаа бусдаас нууцлахыг хүсдэг. Тэдний хувийн амьдрал, гэр бүлийн талаарх мэдээллийг бид тэдний facebook хуудас болон intagramm-аас нь харж болдог. Тэгвэл алдартнуудын intagramm даа байршуулсан гэр бүлийн зурагнуудаас хүргэж байна.