Монголын кино урлаг хөгжлийнхөө замд хэдийнэ орсоны илрэл болж сүүлийн үеийн кинонууд чанар чансаатай хийгдэж байгаагийн зэрэгцээ нээлтийн ёслолын үйл ажиллагаанууд нь улам л төгөлдөршиж байна гэлтэй. Тэрбээр үзэгчдээ хүндэтгэн улаан хивсээр алхуулсан “Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны кино албан ёсны нээлтээ ёслол төгөлдөр хийлээ.
Ангилал: Нийгэм
Дэлхийд гайхагддаг монгол үндэсний урлаг, тэр дундаа суу билгийн гайхамшиг уртын дууны үнэ цэнийг өнөө үедээ мэдрүүлэх, уртын дууны шуранхай өв соёлоо уламжлуулан хөгжүүлэх үйлсийг дэмжих зорилгоор залуу уран бүтээлч, уртын дууч Бавуудоржийн Тунгалагийн уран бүтээлийн “Этүгэн аялгуу” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна.
“Хүмүүн бичиг” сониноос уламжлан зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 18 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.
Уралдааны материалыг ирэх арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах гэнэ. Уралдаанаар 1-7, 8-11, 12 дугаар ангийн сурагчдын, мэргэжлийн багш нарын, насанд хүрэгчдийн, уран бичлэг, уран бүтээлийн гэсэн зургаан ангилалд шилдэгийг тодруулах юм байна.
“Номонд Шимтэгчдийн Холбоо” ТББ нь хүнлэг, оюунлаг ирээдүйн төлөө хамтдаа хэмээн уриан дор “Бүүк Кафе Монголиа” үндэсний хэмжээний томоохон төслийг анхлан санаачилж, 2014 оны 5 сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн хүрээнд “Номын жор” уулзалтаар ахмад зохиолчдыг урьж, тэдний амьдрал, уран бүтээлийн талаар яриа дэлгэн нийгэмд чиглэсэн оюуны томоохон хөрөнгө оруулалт болохуйц ажлыг зохион байгуулж байгаад нь талархууштай. Уулзалтын оролцогчид 8 настай балчираас, 80 настай буурал хүртэл ирж амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлдэг юм билээ.
Яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит яруу найргийн “Яруу эгшиглэн – 2014” наадам 2014 оны 10 сарын 25-ны 14 цагаас МҮЭСТОрдонд болно. Яруу найргийн тэмцээний 30 хүртэох насны оюутан, залуучууд оролцох бөгөөд оролцогчдыг 10 сарын 13-аас 23-ныг дуустал бүртгэнэ.
“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” уран сайхны киногоороо чадварлаг найруулагч болохоо харуулсан “Go adventure” студийн захирал Д.Галбаярын “Тусгай ажиллагаа” инээдмийн киногоо энэ сарын 22-ны өдөр Буюу өнөөдөр үзэгчдэд хүрэх гэж байна.
Дуучин Пинк урлагийн ертөнц дэх ганцаарчилсан карьераа өндөрлөлөө. Тэрбээр 16 жил бие даасан уран бүтээл хийсэн байна. Саяхан дуучин бүсгүй Жимми Киммелагийн телевизийн шоунд оролцох үеэрээ “Би ганцаарчилсан карьераа өндөрлөж Пинк гэдэг нэрийг дахин ашиглахгүй.Гэхдээ дуу хөгжмөө орхихгүй. Хөгжимчин Даллас Гринтэй хамтран “You and Me” хамтлагийг байгуулсан. Цаашид Алиша Мур гэдэг жинхэнэ нэрээрээ уран бүтээлээ туурвина” хэмээжээ.
“Andra model management” шинэ элсэлтэндээ урьж байна. Андра сургалтад суралцаж өөртөө байгаа давуу талаа олж түүнийгээ баяжуулж дахин давтагдашгүй,үлгэр жишээ хэн нэгэн болоход тань Андрачууд үнэн сэтгэлээсээ туслах болно.Хичээл 10 сарын 25-нд эхлэх тул та яараарай. Бидний гэр бүлийн нэгэн хүндтэй гишүүн болохыг урьж байна. Та бүхэн мэдээллээ 91006002,96092112 дугааруудаас лавлана уу!
Амеркийн кино зураглаачдын холбооноос зохион байгуулдаг олон улсын кино зураглаачдын сургалт АНУ-ын Лос Анжелас хотноо буюу Холливудад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй. Уг сургалтанд манай залуу уран бүтээлчдийн төлөөлөл зургийн найруулагч Д.Ангараг оролцож байгаа ажээ. Эл сургалт нь аравдугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд 24-нд дуусах юм байна. Манай залуу уран бүтээлчийн хувьд тус сургалтанд хоёр дахь удаагаа оролцож байгаа гэнэ.
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд бие даасан уран бүтээлийн 11 дэх R&B поп урсгалын цомгийн танилцуулга болох “BOLD UNPLUGGED NIGHT” тоглолтоо өнгөрсөн жил хийсэн билээ.
