2001 онд Дундад улсад байгаа бүх монголчуудын дунд “Мөнх Тэнгэр” яруу найргийн наадам болжээ. Тэрхүү наадамд Алшаа Зүүн хошууны яруу найрагч Тө.Энххад “Тэнгэрийн ботго” шүлгээрээ түрүүлсэн ажээ. Алшаа хошууны төр засаг, түмэн олон ихэд бэлэгшээн өөрийн хошуундаа яруу найргийн нэгэн үйл явдал хийхээр шийдэн, нэрийг юу гэж өгөх талаар олноороо хэлэлцсэн байна. Алшаа нутаг бол бүх Монгол улсад тэмээгээрээ алдартай бөгөөд өдгөө зургаан түмэн тэмээтэй учир тэрхүү наадмаа “Тэнгэрийн ботго” хэмээн нэрийдэхээр шийджээ. Ийн 2002 онд “Тэнгэрийн ботго” наадмаа зөвхөн Алшаа нутагтаа анхлан зохион байгуулж, улмаар бүх улс даяар зохион байгуулдаг болсноор Дундад улс дахь Бүх монголчуудын хамгийн том яруу найргийн наадам болсон түүхтэй аж.
Ангилал: Нийгэм
Нийслэл Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” хэмээх орчин үеийн мюзиклыг 2014 оны 10 сарын 27, 28, 29-ны өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар Чуулгын тайзнаа толилуулахаар бэлтгэл хангагдаад байна.
Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан “Миний Улаанбаатар” хэмээх нийтийн дуучдын нэгдсэн тоглолт энэ сарын 24-ны өдөр, 19 цагаас, Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа тоглох гэж байна.
Монголын хошин урлагийн авьяаслаг жүжигчдийн төлөөлөл бол жүжигчин Аси буюу Р.Алтансүх. Тэрбээр жүжиглэхээс гадна сайн найруулагч гэдгээ “Хунгийн сүүлчийн дуу” дэлгэцийн бүтээлээ харуулан үзэгчдээс өндөр үнэлгээг хүртсэн. Өмнө нь хэд хэдэн уран бүтээлд туслах болон ерөнхий найруулагчаар ажиллаж байсан билээ.
Гурван долоо хоног завсарласны эцэст Монгол киноны жагсаалт дахин гарч эхэлж байгаа бөгөөд долоо хоног бүрээр нь орсон орлогыг нь ШӨХТГ-аас жагсаасан байна.
XXI зууны хүн төрлөхтний хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн соёл урлаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг эрэмбэ дараатай хөгжүүлэх нь нийгмийн амьдралын бүх хүрээнд хэрэгжүүлэх зорилт бөгөөд дэлхий нийтээрээ хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан улс орны хөгжлийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсон өнөө үед дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд бүх нийтийн урлаг, гоо зүйн боловсрол чухал ач холбогдолтой бөгөөд үүнд хөгжмийн гүйцэтгэх үүрэг их юм.
“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” уран сайхны киногоороо чадварлаг найруулагч болохоо харуулсан “Go adventure” студийн захирал Д.Галбаярын “Тусгай ажиллагаа” инээдмийн киногоо энэсарын 22-ны өдөр үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
Монгол Улсын Урлагийн Гавьяат Зутгэлтэн , Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Сүүлийн үед хүмүүс “таргалалт” буюу “илүүдэл жинд” сэтгэлээ чилээх болсон. Тэгвэл та бүхэн яаж турах уу?, зөв галбираа хэрхэн хадгалах вэ? хэмээн санаагаа зовоох хэрэггүй.
Саяхан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дуучин Лэди Гага өөрт нь үлэмж нөлөөлөл үзүүлсэн дуучдыг нэрлэжээ. Тэд бол Дэвид Боуи, Фрэдди Меркьюри, Майкл Жексон нар гэнэ. Гага энэ жагсаалтад Мадоннаг багтааж чадахгүй гэдгээ онцлов. Мадоннагийн залуу дуучдад хандах хандлагыг тэрбээр шүүмжилсэн байна.
