Ангилал: Нийгэм

Нэгэн цагт эзэн гүрний их хаан байсан эрхэм хүмүүн атгаг хорон санаа, хомхоо шуналт сэтгэлээс болж эх дэлхийгээ эзгүйрүүлэн хоосруулж, хүн төрөлхтөнд хараал чатга хийсээр байгаад “Харанхуйн эзэн Атгаалж” гэх муу санаат мангас болон хувирчээ. Тэрхүү Атгаалжийг дарж чадах цор ганц зэвсэг бол долоон хүч нэгдэхэд шидийг олох тэнгэрийн илд байх ажгуу. Ингээд Буган Халдун хайрханаас нутагтай отогийн толгойлогч Ерөөлт зайран, Харанхуйн эзнийг дарах аугаа баатар эрийг бидэнд илгээгээч хэмээн мөнх тэнгэрээс сүслэн гуйсанд хурц илд бүхий Алтан гэх хүү мэндэлдэг.

“Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Зүрхээр наадагч” киноны сүүлийн үзвэрүүд “Өргөө-2”, “Тэнгис”, Соёмбо” кинотеатруудад гарч эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр нээлтээ хийсэн энэхүү киноны хувьд үзэгчдийн тоо, ашиг орлогоороо өнөөг хүртэл тэргүүлж яваа юм. Авьяаслаг уран бүтээлчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд үзэгч олондоо зориулсан “Зүрхээр наадагчдын талархал” өдөрлөгөө эдгээр кинотеатруудад зохион байгуулсан удаатай.

Их хотын залууст мэдлэг боловсрол гэдэг хамгийн чухал зүйл. Их хотыг бүрдүүлж, чимж, байгаа хүмүүс бол залуус байдаг. Монголын ирээдүй болсон залуус мэдлэгээрээ өрсөлдөж, боловсролоороо зиндаархах эрин үе айсуй. Нэг үеэ бодвол залуус спиртыг биш спортыг сонгож, дэмий сэлгүүцэхийн оронд сонирхлын клубуудэд нэгдэж, чөлөөт цагаараа лекц сонсох сонирхлоо хөгжүүлэхэд анхаарах гээд оюундаа хөрөнгө оруулах бүхий л чиглэлээр өөрийгөө хөгжүүлж байна.

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн аравнэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, өөрийн үндэсний сор болсон түүхэн жүжгүүдээр үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ. Энэ оны аравнэгдүгээр сарын 7-ны өдөр Б.Цогнэмэхийн зохиол,

Дуучин Рианна рэппер Дрейк, Никки Минаж нартай хамтран ажиллаж байгаа гэнэ. Чадалтай хоолой, тачаангуй төрхөөрөө алдартай дуучин бүсгүй сүүлийн үед наймдах цомгийнхоо ажлыг эхлүүлээд тун чиг завгүй яваа сурагтай.

Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар 2014 оны 4 сараас долоон өөр ертөнц долоон өөр найруулагч уриатай “Бэсрэг жүжгийн” төслийг хэрэгжүүлж эхлэсэн нь өдгөө амжилттай хэрэгжиж 6-н бэсрэг жүжгийг өөрийн тайзнаа амьлуулаад байгаа билээ.

Нийслэлийн 375, Монгол оронд Европын сонгодог үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан цэргийн үлээвэр найрал хөгжмүүдийн ур чадварыг дээшлүүлэх, нийслэл хотын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд Монголын болон гадаадын хөгжмийн урлагийг сурталчилах, цаашид нийслэл, дүүрэг, хороодод зохиогдох соёл, спорт, олон нийтийн арга хэмжээнүүдэд цэргийн хөгжмүүдийг өргөн цар хүрээтэй оролцуулж байх зорилгоор Улаанбаатар хо­тын цэргийн хүрээний анги, байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын үлээвэр найрал хөгжмүүдийн дунд үлээвэр хөгжмийн уралдааныг энэ сарын 15-19-ний өдрүүдэд хоёр үе шаттай зохион байгуулж явууллаа.

ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Богд хааны ордон музей хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд авран хамгаалах малтлага судалгааны ажлыг 2014 оны 8-9 сард хийж гүйцэтгэлээ.

Эцэг эхчүүд та бүхэн хайртай хөөрхөн үрсдээ Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн дуулалт жүжгүүдийг заавал үзүүлээрэй! Таны хүүхдэд байгаль дэлхийгээ хайрлаж, ахмад настнаа хүндлэх ёстойг ухааруулсан сургамжтай жүжиг байх болно оо гэж амлаж байна. Сурагчдын амралтаар хүүхдийнхээ оюунд урлагаар дамжуулан бага ч гэсэн хөрөнгө оруулцгаая!!!