Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ жил ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвтэй хамтран “Зураг түүхийн гэрч” нэртэй баримтат гэрэл зургийн уралдаан зохион байгуулж өнөөдөр шалгаруулалтын үйл ажиллагаа Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд 16:30 цагт болно.
Ангилал: Нийгэм
Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж явсан “Номин талст” хамтлагийнхан хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласны эцэст дахин цомог гаргажээ. Мөн тэд энэ сарын 29-нд “Мишээл экспо” төвд “NOMINTALST UNPLUGGED SHOW CONCERT” тоглолтоо хийхээр бэлтгэж байна.
“ТВ Коктейль” хамтлагийн чадварлаг залуус телевизийн нэвтрүүлгээс ажлын гараагаа эхэлсэн ч өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээл туурвин уран бүтээлийн шатаараа амжилттай өгсөж явна аа.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан иргэд тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг боллоо.
Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын он цагийн урсгалынтүүх соёлыг шингээсэн“Нийслэл Улаанбаатар”, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх”, “Шөнийн Улаанбаатар”, “Эх орны голомт” 3 дугаар боть номын нээлтийн үйл ажиллагаа боллоо.Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон эдгээр номыг эрхлэн гаргасан зохиогчид, Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч, Ардын уран зохиолч, МУСГЗ Ш.Дулмаа нар оролцлоо.
Дуучин Daisy тун удахгүй бие даасан тоглолтоо хийн сонсогч фэнүүдтэйгээ уулзах нь ээ. Тэрбээр энэхүү баяртай мэдээгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээсэн юм. Daisy фэнүүдийнхээ хүсэлтээр энэхүү тоглолтыг хийхээр болжээ. Тэрбээр “Хөгжимд дурлаж, хөгжим дунд хөглөдөж амьдардаг миний хувьд дуулах бол миний сэтгэлийн илэрхийлэл юм. Түүнээс болсон болоогүй олон дуу клип хийж нэр нүүр ашиг орлого олох миний зорилго биш юм шүү. Тиймээс би найз нөхөд ойр дотныхон намайг сонсож дэмждэг цөөхөн дэмжигчдийн хүрээндээ зориулсан амьд тоглолт хийх юм. Зүгээр нэгэн оройг хөгжилтэй өнгөрөөе гэж шийдсэн юм шүү” хэмээн постолжээ.
Монгол Улсын Урлагийн Гавьяат Зутгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтын 16 дахь жилийн нээлт өчигдөр боллоо.
Улсын филармоний олон нийттэй харилцах албанаас өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд уран бүтээлийн 43 дахь жилийн нээлтээ угтаж нийслэлийн томоохон худалдааны төв болох SKY их дэлгүүр, Улсын их дэлгүүрт филармоний нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. Тус өдөрлөгт симфони найрал хөгжимчид, биг бэнд Баян монгол; джаз оркестрын уран бүтээлчид оролцож нийслэлийн иргэдэд шилдэг уран бүтээлээ толилуулсан бөгөөд өдөрлөгт оролцож буй иргэдийн дунд уралдаан зохион байгуулж сонгодог хөгжим, джаз хөгжмийн DVD. CD-ний азтан тодруулж улсын филармоний CINEMA NIGNT тоглолтын урилга хожих боломжийг бүрдүүлсэн юм.
Улсын Драмын Эрдмийн Театраас санаачлан хэрэгжүүлж буй бэсрэг 7-н жүжгийн төслийн хамгийн сүүлийн жүжиг болох МУАЖ А.Очирбатын зохиол Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгийн уран бүтээлчид өнөөдөр театрын уран сайхны зөвлөлийн хяналтаар орж жүжгээ эцсийн байдлаар хүлээлгэн өглөө.
УДБЭТеатртТөрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн шинэчилсэн тавилтын нээлтийн тоглолтыг 2014 оны 11 сарын 01,02-ний өдрүүдэд хийх гэж байна.
Энэхүү бүтээл ньУДБЭТ-ын хүүхэд залуучуудад зориулсан үндэсний сонгодог бүтээлийн урын санг баяжуулж байгаа төдийгүй ямар ч насны, аль ч улс үндэсний үзэгч үзэх боломжтой уг дуурийг театрын хамт олон “аялал жуулчлалын брэнд бүтээл” болгохоор зорьж байгаа юм.
Уг дуурийн цомнолыг Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар ард түмний дунд түгэн дэлгэрсэн “Хөхөө Намжилын домог”-оос сэдэвлэн дуурийн цомнолыг бичсэн бөгөөд 1961 онд анх тайзнаа тавьж, 1998 онд сэргээж байсан юм.
