Ангилал: Нийгэм

Дани-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Элизабет Викториа кино найруулагч, зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхтэй уулзан, чихэнд чимэгтэй сайхан зүйлийн талаар ярилцжээ.

Тэрбээр ирэх жил Копенгагенд Монголын киноны наадам зохион байгуулахаар төлөвлөн, төсвийнхөө тэн хагасыг нь шийдчихсэн тухайгаа дуулгасан байна. Тэгээд манайхаас ямар кинонууд оролцуулах талаар түүнтэй ярилцаж зөвлөлджээ.

Хувийн бизнесийнх нь булхайг илчилсэн вэбсайтыг өөрөө даргыг нь томилдог агентлагаа хөдөлгөж хэдхэн цагийн дотор хааж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд халдсан увайгүй үйлдлийг өчигдөр буюу 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гаргалаа.

Монгол Улсын үндэсний их баяр-наадам, Хүннү гүрний 2223 жил, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадамд хүчит 512 бөх барилдана.

Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан европ дахь ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авъяастай хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт шалгарч, оролцох эрх авчээ.

2008 онд Алтан категорын олон улсын чанарын хаан титэм хэмээх хүндэт шагналыг хүртэн, 2013 онд Дэлхийн чанарын баталгаажуулалтын дээд шагналыг гардан авсан “Их Засаг” ОУИС бол Чингис хааны нэрэмжит гэсэн гэгээн алдрыг авч яваа дэлхийд цорын ганц сургууль юм. Тэрээр энэхүү аугаа их алдрыг нэр төртэй хадгалж, Үндэсний түүх соёлын тэргүүлэх Их сургууль, Монгол үндэстэн угсаатны үлгэр загвар болсон байгууллага болж чаджээ.

Жүжигчин Э.Мөнхтөрийг уншигч та бүхэн “А Capella” хамтлагийн дуучин гэдгээр нь эчнээ танина. Түүний хүүхэд нас нь нэгдүгээр хороололд өнгөрсөн гэдэг. Дунд сургуулиа “Ирээдүй” цогцолбор сургуулийг төгссөн.

Хурд хамтлагийнхан фэнүүддээ нэгэн гэнэтийн бэлэг задлав. Тэд хамтлагийнхаа 20 жилийн ойгоо гадаадад байгаа монголчуудтайгаа хуваалцаад ирсэн бөгөөд долдугаар сарын 10-нд Улсын их баяр наадмыг тохиолдуулан “Мишээл экспо”-д “Best hits of Hurd” нэртэй жинхэнэ доргио шоу тоглолтыг үзүүлэхээр бэлтгэл ажилаа эхлүүлээд байгаа аж. Уг тоглолтын үеэр үнэнч сонсогч фэнүүддээ олон сайхан гэнэтийн бэлэг бэлдсэн байна.

ССАЖЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран “Монгол туургатны бүжгийн наадам”-ыг зохион байгуулахаар болжээ. Уг наадмыг үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид анх удаа буюу долдугаар сарын 6-нд /21:00 цагаас/ Чингисийн талбайд гадаа талбайн тоглолт зохион байгуулах гэж байгаа билээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан сонгодог урлаг сонирхогчдод барьж буй “Best of classic open air” тоглолтын хөтөлбөрийг танилцуулж байна

Чойжин ламын сүм музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шөнийн музей” үйл ажиллагаа энэ сарын 04 буюу өнөөдөр болох гэж байна.

Энэ жилийн үйл ажиллагааг Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороотой хамтран Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан олон нийтэд нээлттэй зохион байгуулах юм байна.